ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Малчин багийн иргэд нэгдсэн хогийн цэг байгуулах хүсэлт гаргав

2018-01-29

Малчин багийн ИНХ-ын дарга О.Адъяа болон Тэргүүлэгчид 2018.01.27-28-ны өдрүүдэд багийн Ноён хонгор, Хөтөл хороолол, Гурван шар , Уужим булаг, Цагаан үнээ зэрэг  5 хэсгийн 30 гаруй айл өрхөөр орж иргэдтэйгээ уулзсан байна. Хотын төвөөс зайдуу малчид ,өндөр настан ахмадууд болон зорилтод бүлгийн айл өрхүүдээр явж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав .


Энэ үеэр иргэд тус багийн нутаг дэвсгэрт үүссэн  хогийн цэгийн асуудлыг хөндөн ярив. Цаг агаар дулаарах үед агаар, хөрсний бохирдол үүсэж,  хэд хэдэн газар ил задгай хог хаясныг цэгцлэх шаардлагатай байгааг ярьж байлаа. Хогийн цэгийн асуудлаар кадастрын зурагт тэмдэглэгээ хийлгэх, айл өрхүүдийг ил задгай хог хаяхгүй байх  зөвлөгөөг өгч, хогийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар иргэдийн санал хүсэлтийг сонсов .

Иргэдээс гаргасан саналыг үндэслэн тодорхой цэгүүдэд кантейнер тавьж хогийг төвлөрүүлэх боломжтой эсэхийг судлаж ажил хэрэг болгоно гэж Малчин багийн ИНХ-ын дарга О.Адъяа ярив.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%