Бүгд Найрамдах Солонгос Улсын бие даасан Чэжү хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шинь Гуан Хун, дэд дарга Ким Хуан Гүг, Төлөөлөгч Хо Чан Уг тэргүүтэй албаны хүмүүс 2017 оны 07 дугаар сард манай аймагт зочилж, Төв аймгийн ИТХ, Чэжү хотын ИТХ хооронд харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурж хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Эдийн засаг, төсөв санхүү, дэд бүтэц, өмчийн бодлогын хорооны дарга Ц.Жамбалсүрэн, Хурлын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн нар 01-р сарын 08-наас 11-ний өдрүүдэд Чэжү хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцан Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэл ажлыг хангалаа.
Бэлтгэл ажлын хүрээнд 2 талын харилцан илтгэлцэл, хүндлэл дээр үндэслэн найрсаг харилцааг бий болгох, газар тариалан, мал аж ахуй салбар, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг Төв аймагт байгуулах талаар санал солилцсон.