ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ

2018-01-23

Эрүүл мэндийн салбарын 2018 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр  нийт 400 хүн яаралтай тусламжаар  үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 236,  эмэгтэй 164 хүн байсан байна. Нийт үйлчлүүлэгчдийн  69 нь түргэн тусламж дуудсан, 331 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн. Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг   хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 104 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 204  хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 84 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан  332 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 33, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 6, нас барсан 3,  дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 26 байна. Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 5, гуравдугаар төв эмнэлэгт 3, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2, Гэмтэл согог судлалын  үндэсний төвд 4, Аймгийн нэгдсэн эмнэлэгт  10, бусад эмнэлэгт 2 үйлчлүүлэгчийг  тус тус шилжүүлж  эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%