ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮХБААТАРЧУУД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2018-01-23

     Сая хол гарсан иргэнтэй нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаар өдөрт 700-800 мянган хүн дамжин өнгөрдөг тухай тоон мэдээлэл бий. Бүхий л салбартаа хамгийн өндөр ачаалал авдаг дүүргийн хувьд шийдвэрлэвэл зохих, манлайлан ажиллах зайлшгүй шаардлага тулгардаг.

     Иймээс Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт богино хугацааны хөтөлбөр батлах, зөвлөл байгуулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. 
     Зөвлөгөөнд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, дүүргийн ГХУСАЗС зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлага, Замын цагдаагийн алба, ТББ-ын төлөөлөл оролцож байна.

     “Дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл” /Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаяр/
- “Нийслэлийн өнөөгийн нөхцөл байдал” / Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү/ 
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Сүхбаатар дүүрэг” /Замын цагдаагийн албаны техник, Замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан/
- “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил” /“Замын аюулгүй байдлын үндэсний төв” Төрийн бус байгууллагын тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа О.Батжаргал/
- 2018-2020 онд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Сүхбаатар дүүргээс хийгдэх ажлын танилцуулга /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж/ сэдвүүдээр илтгэл тавигдаж
- -Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын танилцуулга” /Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал/ зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд Зөвлөл байгуулах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%