ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН 2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ДҮНТЭЙ ТАНИЛЦАВ

2018-01-15

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өнөөдөр /2018.01.15/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын  хэлтсээс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм.
Хяналт шинжилгээ үнэлгээ нь холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, гүйцэтгэлийг хяналтанд авсан зүйл, заалттай харьцуулан үр дүнг үнэлэх, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, үүрэг болгосон зүйл, заалтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд  Дархан-Уул аймагт 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг дарга хяналтанд авч, хэрэгжүүлэхийг үүрэг УИХ-ын байнгын хорооны  2 тогтоолын  3 заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 3 зарлигийн 4 заалт, ҮАБЗ-ийн 2 зөвлөмжийн  3 заалт, Засгийн газрын 54 тогтоолын 58 заалт, Засгийн газрын хуралдааны  16 тэмдэглэлийн 27 заалт, Засгийн газрын 1 албан даалгаврын 12 заалт,  нийт 78 шийдвэрийн 107 заалтын хэрэгжилтэд хяналт тавьж,  шинжилгээ, үнэлгээг хийсэн тухай  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын  хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Мөнхсүрэн мэдээлэв. 
Тус хэлтсээс хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг 98.30 хувь буюу 4.91 оноогоор үнэлжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%