ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Өмнөговь аймгийн хэмжээнд “Шинэ баг төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

2018-01-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1 дүгээр хурал 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа.

Тус хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албанаас 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн суудлын мөнгө зарцуулах журам, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, Төлөөлөгчийн үйл ажиллагаагаараа манлайлсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын оны шилдэг Төлөөлөгч шалгаруулах журмуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

Мөн Өмнөговь аймагт Шинэ баг /шинэ тосгон/ төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж аймаг, сум, баг, өрх гэр, албан байгууллага хамт олон бүгд шинэ баг болж хамтарсан бүлэг нэгдлийг үүсгэж ажиллахыг Өмнөговь аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалж, шинэ баг төслийг удирдан зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болон эв нэгдэл, хөгжлийн төлөө төслийн уриалгыг баталлаа.

Даланзадгад сумын гудамж, өргөн чөлөөг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэж орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч компаниудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нь нэмэгдүүлэх зорилгоор томоохон гудамж, уулзвар, өргөн чөлөөнүүдийг уул уурхайн компаниудын нэрэмжит болгож өргөн чөлөөний зургуудыг баталлаа.

2017 оны жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны тооллого зохион байгуулсан ажлын тайлан, дүнтэй танилцлаа, тооллогын дүнгээр адуу 98 651, үхэр 26 997, тэмээ 141 232, хонь 613 980, ямаа 1 773 528, мал сүрэг таван төрлөөр 2 654 388 болсон байна.  

Мөн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааны талаарх  мэдээлэл сонсож, Тавантолгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд чиглэл өгч, иргэдийг төрийн шагналд тодорхойлох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%