ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-12

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж байсан түүхтэй. Түүнээс хойш тус өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж өнөөг хүртэл тэмдэглэж ирсэн бөгөөд Үндсэн хуулийн өдрийг угтан Төв аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-аас Төрийн албан хаагчдын дунд Үндсэн хууль, Зөрчлийн тухай хуулиуд болон танин мэдэхүйн сэдвээр “АХА” тэмцээнийг байгууллаа. Тус тэмцээнд нийт 86 хүн мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байрт аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ХҮТ-ийн эрхлэгч Э.Цэдэндаш, Дэд байрт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Б.Батбилэг, 3 дугаар байрт 4 дүгээр сургуулийн Нийгмийн ухааны багш М.Алтанчимэг нар шалгарлаа. Үндсэн хуулийн өдрийг угтан Монгол туургатан театр”-т Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудтай хийх дурсамж уулзалт /лекц, ярилцлага/ , аймгийн Биеийн тамир спортын хороонд “Манлайн баясгалан” Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг тус тус зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%