Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит долоодугаар хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 09.00 цагт сумын Засаг даргын тамгын газрын "Иргэний танхим"-д эхэллээ.
Тус хуралдаанаар:
1. Сайншанд сумын 2017 оны "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийн тайлан
2. Сайншанд сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
3. Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгч, хороод, ажлын албаны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж байна.