ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР “АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2017-01-10

Нэг. Нийтлэг үндэслэл

         1.1. Аймгийн төр нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, спорт, урлаг бусад салбарыг хөгжүүлэх үйлст оюун ухаан, авъяас билиг, хүч хөдөлмөрөө дайчлан тогтвортой, амжилттай ажиллаж байгаа тэргүүний хамт олон, хүмүүсийг тодруулан урамшуулж алдаршуулах, хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэн аймгийн эдийн засаг нийгмийн хөгжил, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Болзол

            2.1. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урианы жилийн ажлыг үр дүнд хүргэхэд ажилтнуудынхаа идэвхийг өрнүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэн орон нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын амжилтаараа тухайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хошуучлан ажилласан байгууллага, хамт олныг жилд нэг удаа аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгаруулна.

        2.2. Сум, байгууллагын аваргаар шалгарч сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээр салбарын тогтоосон стандартыг биелүүлж, аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй, амжилт нь тогтвортой өсч, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний ажилтныг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулна.

Гурав. Шагналд нэр дэвшүүлэх, шийдвэрлэх

3.1. Шагнуулах санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноос гаргана.

            3.2. Болзол хангасан нэр дэвшигчид бүрдүүлэх материал:

                        А. Анкет /Шагналын маягтаар/

                  Б. Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 3 жилийн ажлын амжилт/

                  В. Хамт олны хурлын тэмдэглэл

                  Г. Байгууллагын эрхий бүхий албан тушаалтны хүсэлт бүхий албан бичиг

                  Д. Сум, байгууллагын аваргаар шалгарч байсныг нотлох баримт

                  Е. Тухайн сумын Засаг даргын санал бүхий албан бичиг

            3.3. Төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд дээрх баримтыг бүрдүүлэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяалах бодлогын хэлтэст саналаа ирүүлнэ.

            3.4. Бодлогын хэлтэс уг асуудлыг хэлэлцэн Хөдөлмөрийн аваргаар шалгаруулах байгууллага, ажилтны саналыг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ.

            3.5. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс шагналын тодорхойлолтыг нягтлан нэгтгэж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

              3.6. Хугацаа хоцроож ирүүлсэн тодорхойлолт, материалыг хүлээн авахгүй.

Дөрөв. Шагнал олгох.

      4.1. Аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгарсан байгууллагыг “Өргөмжлөл”, “Бэлгэдэл бүхий цом”-оор шагнаж урамшуулна.

         4.2. Аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан тэргүүний ажилтныг үнэмлэх, энгэрийн тэмдэг, “Өргөмжлөл”, “Бэлгэдэл бүхий цом”-оор шагнаж урамшуулна.

            4.3. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

Тав. Аймгийн “Хөдөлмөрийн аварга”-д нэр дэвших төрөл

Нэр дэвшүүлэх салбар“Хөдөлмөрийн аваргын”ын номинациШалгаруулах номинацийн тооНоминацад багтах мэргэжлийн төрөл, байгууллагын чиглэл
1Бүх байгууллага, ААНХамт олон5 хүртэлТөрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компани
2Төрийн захиргааТөрийн түшээ1 хүртэлУлс төр болон Төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтнууд
3Төрийн захиргааны албан хаагч1 хүртэлТөрийн захиргааны албаны гүйцэтгэх албан хаагчид
4Эдийн засаг, санхүүЭдийн засаг, санхүүгийн  ажилтан2 хүртэлЭдийн засаг, санхүүгийн салбарын ажилтнууд
5Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуй, байгаль орчинЭрчим хүчний салбарын ажилтан2 хүртэлЦахилгаан болон дулааны эрчим хүчний салбарын ажилтнууд
6Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарын ажилтан2 хүртэлМэдээлэл технологи, харилцаа холбооны  салбарын ажилтнууд
7Барилгачин1 хүртэлБарилга, байгууламжийн салбарын ажилтнууд
8Ахуй үйлчилгээний салбарын ажилтан2 хүртэлАхуй үйлчилгээний салбарын ажилтнууд
9Худалдаа үйлчилгээний салбарын ажилтан1 хүртэлХудалдаа үйлчилгээний салбарын ажилтнууд
10Хүнсчин -Тогооч1 хүртэлХүнсний үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд
11Зам, тээврийн салбарын ажилтан1 хүртэлЗам тээвэр, авто замын салбарын ажилтнууд
12Хөдөө аж ахуйн ажилтан2 хүртэлХөдөө аж ахуйн салбарын ажилтнууд
13Байгаль орчны салбарын ажилтан1 хүртэлБайгаль орчны салбарын ажилтнууд
14Үйлдвэрлэгч-Баялаг бүтээгч2 хүртэлЖижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч
15Тусгай чиг үүрэг бүхий хууль хяналтХууль хяналтын ажилтан2 хүртэлТусгай чиг үүрэг бүхий хууль хяналтын салбарын ажилтнууд
16НийгэмБагш3 хүртэлБоловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч
17Эмч1 хүртэлЭрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч
18Эрүүл мэндийн салбарын ажилтан2 хүртэлЭрүүл мэндийн салбарын тусгай мэргэжилтэн, асрагч, сувилагч
19Соёл урлагийн ажилтан1 хүртэлСоёл урлагийн салбарын ажилтнууд
20Тамирчин1 хүртэлБиеийн тамир, спортын салбарын ажилтнууд
21Бүх байгууллагаШилдэг менежер2 хүртэлАймгийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж
22Үйлчилгээний ажилтан2 хүртэл
23Улсын байцаагч1 хүртэлЭрх авсан улсын байцаагчид

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%