Аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, сумдын Засаг даргын тамгын газрын 14 эрх бүхий албан тушаалтныг хамруулсан сургалтыг өнөөдөр 2018.1.9 ны өдөр зохион явууллаа. Дээрх эрх бүхий албан тушаалтнууд нь авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасан албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавьж ажиллах, авлигатай тэмцэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг . Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 –т заасны дагуу нийтийн албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гарган тайлагнах үүрэгтэй байдаг. Энэ дагуу тус тайлан, мэдүүлгийг хэрхэн үнэн зөв гаргах тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, 2018 оны бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулжээ