Аймгийн гадаад харилцаа хамтын ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу
1. БНСУ-ын Кангвон мужид:
- БНСУ-ын Захирагч нарын холбоо, Кангвон мужийн Захиргааны тэтгэлэгээр 2018 оны 4-р сараас 10-р сарын хооронд зохион байгуулагдах К2Н хөтөлбөрт төрийн албан хаагч 1 хүнийг 6 сарын хугацаатай
Тавигдах шалгуур:
- Төрийн байгууллагад хамгийн багадаа 1-с илүү жил ажилласан байх
- Төрийн албан хаагч нь 20-40 насны хооронд байх
- Төрийн албан хаагчийн ажлын туршлагыг орон нутгийн Засаг захиргаа хүлээн зөвшөөрсөн байх
- Англи, Солонгос хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх нь давуу тал
- БНСУ-д суралцах хугацаандаа зөв байр суурь, хандлагатай байх, солилцооны хөтөлбөрт идэвхитэй оролцож суралцах
2. БНХАУ-ын Жилинь мужид:
- Жилинь мужийн Ардын Засгийн газрын тэтгэлэгээр Жилинь мужийн Их сургуульд 1жил хятад хэл сурах 1 төрийн албан хаагч
Тавигдах шаардлага:
- Төрийн байгууллагад 5-с дээш жил ажилласан байх
- Төрийн албан хаагч нь 20-40 насны хооронд байх
- Төрийн албан хаагчийн ажлын туршлагыг орон нутгийн Засаг захиргаа хүлээн зөвшөөрсөн байх
- Хятад хэлний анхан шатны мэдлэгтэй байх /Шалгалт авна/
- БНХАУ-д суралцах хугацаандаа зөв байр суурь, хандлагатай байх, солилцооны хөтөлбөрт идэвхитэй оролцож суралцах
Жилинь мужийн Их сургуульд 2 оюутныг 4 жилийн хугацаатай Жилинь мужийн Ардын Засгийн газрын тэтгэлэгээр суралцуулна.
Тавигдах шаардлага:
- Төв аймгийн харьяат иргэн байх
- Хятад хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /Шалгалт авна/
- Сонгосон мэргэжлээр чанартай сайн суралцаж ирсний дараа аймагтаа 5 жил тогтвор суурьшилтай ажиллаж сурсан мэдсэнээ аймаг орон нутгийнхаа хөгжилд зориулна.
Япон улсын Тоттори мужид:
- Тоттори мужийн Их сургуульд 4 жилийн хугацаатай Олон улсын харилцааны чиглэлээр 1 оюутан суралцуулах
Тавигдах шаардлага:
- Япон хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
- Японд суралцах шалгалтыг өгч тэнцсэн байх
- Тотторигийн Их сургуульд суралцах эрхийг авах шалгалтыг Японд очиж өгч тэнцэх /2 сард өөрийн зардлаар /
Дээрх сургалтанд хамрагдах сонирхолтой иргэд суралцах хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, шалгуур хангасан хүмүүс шаардлагатай материалаа 20-ны дотор бүрдүүлж дараах хаягаар авчирч өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Утас: 7027-3084
E-mail: chimgeet@mail.ru