Хуучин он түүх болон үлдэж шинэ он айлчлан ирсэн ажлын эхний өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, Дархан сумын 5 дугаар багийн Засаг дарга Б.Оюунчимэг нар Дархан сумын 5 дугаар багт оршин суудаг С.Батжаргалын гэрээр орж том хүү Б.Жанчивдорж, гурван ихэр охинд гарын бэлэг гардуулан өглөө.
Залуу гэр бүлийн гишүүд 2-уулаа цахилгааны мэргэжилтэй бөгөөд 3-н ихэр охиноо 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өлгийдөн авчээ. Охид Дархан хотын төрөх тасагт хүндрэлгүй төрсөн бөгөөд Б.Бүжинлхам, Б.Цэрэнлхам, Б.Очирдулам нар энэ онд 4 нас хүрч байна.