Дарханы мөнгөн өвөл нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2017.12.31/ Найрамдал талбайд Тэшүүрийн тэмцээнийг 2 насны ангиллаар зохион явууллаа. Тэмцээнд 10-15-насны эрэгтэй эмэгтэй нийт 56 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. 10-12 насны ангиллын эмэгтэй төрөлд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 5-1 ангийн сурагч Ц.Сарангоо, Од цогцолбор сургуулийн Л.Нямжаргал, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч Э.Оюун-Эрдэнэ нар эхний байранд шалгарсан бол эрэгтэй төрөлд 18 дугаар сургуулийн 8а ангийн сурагч Х.Бат-Эрдэнэ, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 7-4 ангийн сурагч У.Ганхөлөг, Од цогцолбор сургуулийн 7-4 ангийн сурагч Н.Мөнхбилэг нар эхний байруудад оржээ. Харин 13-15 насны ангилалд Эрэгтэй төрөлд Од цогцолбор сургуулийн 9-7 ангийн сурагч Х.Нармандах, 18 дугаар сургуулийн 8 в ангийн сурагч Н.Мишиг, Од цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Э.Тэнгис нар эхний байранд шалгарсан бол эмэгтэй төрөлд Од цогцолбор сургуулийн 6д ангийн сурагч М.Дуламсүрэн, Улаанбаатар хотын 48 дугаар сургуулийн сурагч М.Амарзаяа, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 8-3 ангийн сурагч н.Сарангоо нар тэргүүлсэн байна.