Ахмад настан М.Баянхүү нь эрүүл мэндийн шалтгаанаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирж чадаагүйн улмаас аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ахлах ажилтан Н.Буманцэцэг нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулан өглөө.