ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний Зөвлөлийн 2017 оны ажлын тайлан

2017-12-28

Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа явуулдаг Иргэний зөвлөл нь 2017 онд хийж гүйцэтгэх ажлаа улирлаар нь төлөвлөж, ээлжит хуралдаан 7 удаа, ээлжит бус хуралдаан 10 удаа хийж зөвлөлийн ажлын тэмдэглэл бүртгэлд тусгаж ажилласан.

Аймгийн ИТХ-ын 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 64-р тогтоолоор өгсөн үүрэг шалгуур үзүүлэлтийг мөрдөн  ажиллаж байна.

 2017 оны  3-р улиралд ээлжит хуралдаан 3, ээлжит бус хурадааныг 6

Төлөвлөгдсөн ажлуудаас 24 ажил хийгдэж, 90 %-ийн ажлын гүйцэтгэлтгэйгээр дараах ажлуудыг хийлээ.

 

1.    Төв аймгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 2016 оны тайлангийн  хурал, аймгийн хуульч эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнд гишүүдээрээ оролцон санал бодлоо солилцлоо.

2.    Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 12-р сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, уриалгад тусгагдсан ажлын хэрэгжилт, Баян сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцах зорилгоор Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Л.Цэрэнноров, Аймгийн ЗДТГ-ын Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны нэгдсэн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Жадамба, Аймгийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч ахмад Н. Нансалмаа, Иргэний зөвлөлийн гишүүн С.Сосормаа нар ажиллалаа. Баян сумын тамгын газрын дарга Д.Гантөмөр, цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баяртогтох нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. Үүнд:

Тус сумын цагдаагийн хэсэг нь Архуст, Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдад Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2016 оны 12-р сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, уриалгад тусгагдсан ажлын зохион байгуулж байгаа тухай  танилцууллаа.Үүнд: Манай цагдаагийн хэсэг нь Архуст, Баян,Баянжаргалан, Баянцагаан сумдад 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг . Баян сум нь 3000 гаруй хүн амтай. Тус цагдаагийн хэсэгт 3 цагдаагийн албан хаагч ажиллаж байна.

·          Цагдаагийн ажилтаны  ажлын байр амьдралын нөхцлийг хангахад  сум орон нутгаас анхаарч  иргэдээ илүү сайхан тайван орчинг бий болгохын тулд бүх нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж, иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг бий болгох зорилгоор иргэд, олон нийтийн дунд айл хөрш бүрийн дунд өдөр бүр өөрсдийн амьдарч буй орчин / гудамж, талбай, хөрш ажлын байр/-нд буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан болсон хүчин зүйлийн талаарх мэдээллээ бичих дэвтэр аялуулж  түүнд тусгагдсан санал хүсэлтэнд хариу өгч  байгаа нь  үр дүнтэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%