Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 18 дугаар хурал хуралдаж байна. Тус хурлаар доорх 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1.“Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн тайлан танилцуулах тухай.
2. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар” сэдэвт хэлэлцүүлгийн тайлан танилцуулах тухай.
3. “Буянт хотхон” хүүхдийн зуслан ОНӨААТҮГ-ын 60 жилийн ой угтан зохион байгуулсан ажлын тайлан танилцуулах тухай.
4. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” дэд хөтөлбөр батлах тухай.
5. “Гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн тайлан танилцуулах тухай.
6. Өмнөговь аймгийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийн тайлан танилцуулах тухай.
7. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны “Чиглэл өгөх тухай” 138 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай.
8. Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлах тухай.
9. Даланзадгад сумын гэр хорооллын суурьшлийн бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай.
10. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулах тухай.
11. Орон нутгийн өмчийн асуудал хэлэлцэх тухай.
12. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах тухай.
13. Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан хэлэлцэх тухай.
14. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай.
15. Шашны байгууллагад зөвшөөрөл олгох тухай.
16. Төрийн болон Аймгийн ИТХ-ын шагналын тухай.