2017 оны 12 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан Олон улсын Ментал Арифметикийн XXII дахь удаагийн тэмцээнд Дархан хотоо төлөөлөн аймгийн Засаг дарга С.Насанбатын дэмжлэгтэйгээр Хайрхан сургалтын төвийн суралцагч, 22 дугаар сургуулийн 4 А ангийн сурагч Ц.Орчлон амжилттай оролцож мөнгөн цомын эзэн болжээ. Тус сургалтын төвийн багш нар аймгийн Засаг даргатай уулзаж амжилтаа хуваалцлаа. Энэхүү тэмцээнд 45 орны 5000-аад хүүхэд оролцсон бөгөөд багийн дүнгээрээ 3 дугаар байранд орсон байна.