ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хуралдаан боллоо

2017-12-21

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн ээлжит хуралдаан 2017.12.20-ны өдөр боллоо. Хурлаар Малчин багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан мэдээллийг багийн Засаг дарга С.Алтанхөлөг танилцуулав. Түүнчлэн Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудын тухай зөвлөлийн гишүүд саналаа хэллээ. Зөвлөлийн гишүүдээс захын хорооллыг камержуулах, Урамшуулалт болон нийтийн эргүүлийг эрчимжүүлж хөршийн холбоог байгуулах, Архидан согтуурах явдалтай тэмцэх уг ажлын хүрээнд архаг архичдыг эмчилгээнд явуулах , Гэр хорооллын хаягжуулалт , Хамтарсан багийн гишүүдийг сургалтанд хамруулах, Түр хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөн тавив.
Дашрамд дуулгахад : Дархан сумын ГХУСАЗЗ-өөс 3 үндсэн зорилтын хүрээнд 26 ажил төлөвлөж амжилттай хэрэгжүүллээ. Нэг ажлын үр дүнг дурьдахад сум, багуудад Хамтарсан багийг шинэчлэн байгуулж, хамтарсан багийн 120 гаруй гишүүдийн чадваржуулах сургалтанд хамруулж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Хамтарсан баг-иргэдийн амьдралд” 3 сарын аян зохион байгуулж дүгнэсэн. Сар бүр хамтарсан багуудын тайланг авч танилцаж байна. Өнөөдөр Дархан сумын 18 багт хамтарсан багийн үйл ажиллагаа жигдэрч тогтмолжлоо. Аяны хүрээнд 2, 13 дугаар багийн хамтарсан багууд шалгарч шагнагдсан бол МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын газрын шагналд 2, 13, 16 дугаар багуудын хамтарсан багийг нэр дэвшүүлээд байна. Дархан сумын ГХУСАЗЗ сар бүр хуралдаж, багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар багийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг сонсож, холбогдох чиглэлийг өгч ажиллаж байна. Багийн Засаг дарга нарт Цагдаагийн газраас гаргаж буй гэмт хэргийн мэдээ болон саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн иргэдийн судалгааг сар бүр хүргүүлж, цагдаагийн хэсгийн байцаагч нартайнаа хамтран гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллахыг үүрэг болгодог. Энэ талаар зарим багуудад ахиц гарч байна. Эхний 9 сарын гэмт хэргийн мэдээнээс харахад 3, 6, 8, 11, 14, Малчин, Өргөө багуудад гэмт хэрэг, ахуйн хүрээнд архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 5.0 – 29.4 хувиар буурсан дүнтэй байна. Эдгээр багуудад багийн Засаг дарга, цагдаагийн хэсгийн байцаагч нарын ажлын уялдаа холбоо сайн байгаа учраас дээрх үр дүн гарчээ гэж үзэж байна. Дархан сумын Хурал, Засаг даргаас сумын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, багийн нутаг дэвсгэрийг хянах камеруудыг суурилуулах, орон сууцны хорооллын байруудыг кодтой хаалгатай болгох ажлуудыг хийсээр байна. Энэ ажлууд ирэх онд ч хийгдэх болно хэмээн Дархан сумын ИТХ-ын дарга бөгөөд сумын ГХУСАЗЗ-ийн дарга Ж.Балжинням онцлон хэллээ .

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%