ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН “ШИЛДЭГ ТАМИРЧИН” ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-12-20

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн “шилдэг тамирчин” шалгаруулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, МУГТ, Олимпийн хүрэл медальт, Улсын харцага Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, МУГ дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МҮБТСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч МУГ багш Д.Гочоохүү тэргүүтэй эрхмүүд оролцлоо.2

Төв аймгийн БТСГ-ын тамирчид энэ онд тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож 117 алт, 145 мөнгө, 158 хүрэл медаль хүртэж, Олон улсын хэмжээний мастер 1, спортын мастер 1, спортын дэд мастер 4 шинээр төрсөн бахдам амжилтуудыг гаргасан байна. Энэ оны шилдэг тамирчдаар цанын төрөлд Д.Урангоо, тэшүүрээр Г.Номин-Эрдэнэ, хөнгөн атлетикийн төрөлд О.Анхил, дугуйн спортоор Д.Өлзийням, боксын төрөлд П.Даваадэлгэр, софт теннисний төрөлд Б.Тулга, пауэрлифтингийн төрөлд Д.Төмөрчөдөр, сагсан бөмбөгөөр А.Батхуяг, чөлөөт бөхөөр Э.Эрхэмжаргал, мото спортоор Б.Мэндбилэг, жү-до бөхөөрУ.Буянжаргал, үндэсний сурын төрөлд Т.Анужин, хөл бөмбөгөөр Б.Далайцэрэн, байт харваагаар М.Энхбаяр, шилдгийн шилдэг тамирчнаар Д.Номинзул нар тус тус шалгарлаа.6

Шилдгийн шилдэг шилдэг тамирчнаар шалгарсан Д.Номинзулд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл цаашдынх нь замналд өндрөөс өндөр амжилт хүсэн 2018 оны турш сар бүр хувиасаа 150,000 төгрөгөөр урамшуулахаа мэдэгдлээ. Мөн энэ оны шилдэг багаар сагсан бөмбөгийн баг хамт олон, шилдэг сургуулиар “Хүмүүн цогцолбор” сургууль, шилдэг дасгалжуулагчаар Жү-до бөхийн дасгалжуулагч Ц.Батзаяа, шилдэг сумаар Жаргалант сум, шилдэг холбоогоор Шатрын холбоо тус тус шалгарсан байна.35

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%