ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАНЧУУДААСАА ЧИН СЭТГЭЛИЙН ХАНДИВ ХҮСЧ БАЙНА

2017-12-19

     Хүмүүн заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтохын дайтай ховор хувь тохиол гэдэг. Нэгэн тэнгэрийн дор амьдарч буй хэн бүхнийг хайрлан халамжлах, тусалж дэмжих энэрэнгүй ёсон Монголчууд бидэнд бий. 
Дархан сумын иргэн, УБТЗ-ын Дархан өртөөний ХХ-н инженер Б.Энхсайхан нь элэгний хорт хавдартай, яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх болсон тул Дархан хотын сайхан сэтгэлт  ард иргэдээсээ мэс заслын төлбөрт шаардагдах 150.000.000 төгрөгийг бий болгох үйлсэд идэвхитэй оролцож, өгөөмөр сэтгэлийн гараа сунган тусламж үзүүлнэ үү хэмээн хүсч байна. 
Баатарцогт овогтой Энхсайхан нь 1976 онд Дархан-Уул аймагт төрсөн. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг залуу гэр бүл юм. 
Хүн гэгч амьд бие сэтгэлдээ илчтэй явахад хүнд хэцүү бүгдийг үгүй болгох увидас бий болдог билээ. Тиймээс нэгнээ гэсэн таны сэтгэл багадахын учиргүй. Та бүгдийг нэгэн сайхан залуу  гэр бүлийн аз жаргалтай амьдралын төлөө сэтгэл гарган туслана уу хэмээн аймгийн ИТХ-ын зүгээс уриалж байна.
Хандивын данс: 5045363546 Ганцэцэг
Холбоо барих утас: 99036523, 99046523

ДАРХАНЧУУДАА ДЭМ ДЭМЭНДЭЭ, ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРЦГААЯ.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%