УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарлаа. Уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын darkhan.darkhan-uul.khural.mn дэд цахим сайт Монгол Улсын 330 сумаас Тэргүүн байранд шалгарсан байна. Дархан сумын ИТХ-ын албан ёсны цахим сайт нь тогтвортой хөгжүүлэлт, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдал, админы идэвх санаачлага зэрэг шалгуур үзүүлэлтээр тэргүүлэн, “ТЭРГҮҮН” байр эзэлсэн бөгөөд өмнө нь 2014, 2015 онуудад мөн тэргүүн байр эзэлж байсан юм. 2017 оны тухайд ч өмнөх жилийнхээ амжилтыг бататган Монгол Улсын 330 сумаас нэгдүгээр байранд шалгарч , нэг сая төгрөгийн эзэн болжээ.
Уралдаанд оролцохоор тогтоосон хугацаанд тайлан ирүүлсэн ИТХ-уудын дэд цахим хуудаст УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хараат бус судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд дүн шинжилгээ хийсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал 2017 оны 12 сарын 14-ний өдөр 812 тоот захирамж гарган дараах ИТХ-ыг шалгарууллаа.

Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Нэгдүгээр байр | Хоёрдугаар байр | Гуравдугаар байр |
Аймгийн ИТХ 1. Дархан-Уул 2. Баян-Өлгий 3. Баянхонгор | Аймгийн ИТХ 1. Дундговь 2. Завхан 3. Өмнөговь Аймгийн ИТХ | 1. Увс 2. Дорнод 3. Хэнтий |
Сумын ИТХ 1. Дархан-Уул, Дархан 2. Өмнөговь, Цогтцэций 3. Хөвсгөл, Төмөрбулаг 4. Дундговь, Өлзийт 5. Баян-Өлгий, Бугат 6. Дархан-Уул, Шарын гол 7. Өмнөговь, Сэврэй 8. Баянхонгор, Богд 9. Дундговь, Говь-Угтаал 10. Завхан, Улиастай | Сумын ИТХ 1. Баянхонгор, Эрдэнэцогт 2. Өвөрхангай, Хайрхандулаан 3. Баян-Өлгий, Цэнгэл 4. Дархан-Уул, Хонгор 5. Баянхонгор, Жаргалант 6. Хөвсгөл,Чандмань-Өндөр 7. Баян-Өлгий, Толбо 8. Говьсүмбэр, Шивээговь 9. Өмнөговь, Номгон 10. Завхан аймаг Их-Уул | Сумын ИТХ 1. Дундговь, Хулд 2. Дундговь, Сайнцагаан 3. Баянхонгор,Баян-Өндөр 4. Дундговь, Луус 5. Баян-Өлгий Баяннуур 6. Өмнөговь, Булган 7. Төв, Баянжаргалан 8. Дундговь, Өндөршил 9. Дорнод, Хэрлэн 10. Говь-Алтай, Тайшир |