ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТОЙМ МЭДЭЭ
Эрүүл мэндийн салбарын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн мэдээгээр нийт 424 хүн яаралтай тусламжаар үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 186, эмэгтэй 238 хүн байсан байна. Нийт үйлчлүүлэгчдийн 72 нь түргэн тусламж дуудсан, 352 нь өөрөө яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирсэн. Үйлчлүүлэгсдийн биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг 13 хүнд, шар буюу тулгамдсан тохиолдлын тусламж үйлчилгээг 114 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 204 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 93 хүнд тус тус үзүүлж эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна. Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан үйлчилгээ үзүүлээд буцааж гаргасан 341 байна. Ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 47, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлэн эмчилгээнд хамруулсан 11, нас барсан 2, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 25 байна. Үүнээс Улсын нэгдсэн төв эмнэлэгт 5, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 5, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд 5, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 үйлчлүүлэгчийг тус тус шилжүүлж эмчилгээ үйлчилгээнд хамруулсан байна.