2017-2018 оны өвөл дамжуулах шугамаас шалтгаалан хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй байсан дулааны шугамыг холбогдох газруудаар сумын удирдлагууд болон ДШГТӨХК-ийн удирдлагууд удаа дараа хөөцөлдсөний үр дүнд 2017.08.01-ний өдрөөс 2017.11.10-ны хооронд Дулааны станцаас дулаан хуваарилах төв шугам хүртэлх гадна дулааны 2,2 км төв шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг "Бурхант Хясаат" ХХК-аар хийж гүйцэтгүүлж 2017.12.08 өдөр улсын комисс хүлээн авч сумын ард иргэд дулаан, эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар найдвартай хангагдах нөхцөл үүсч байна.