ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

2017-12-11

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шинээр болон шинэчлэн баталсан хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан тайлбарлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяныг 2017 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд аймгийн хэмжээнд нийт Их, Дээд сургууль, коллеж, МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулав.
    2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа хүний амь насыг хөнөөх, хүчиндэх, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл, иргэдийн өмчийг хулгайлах зэрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор сургалт, ухуулга сурталчилгаа, уралдаан тэмцээн, эргүүл шалгалтыг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах нь уг аяны гол зорилт юм.
     
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны хаалтын арга хэмжээ өнөөдөр /2017.12.11 болсон бөгөөд аяны хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд амжилттай оролцож, идэвх санаачлагтай ажилласан ААНБ-ууд, иргэдийг шагнан урамшуулсан бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ГХУСАЗСЗ-ийн гишүүд гардуулсан  юм.
    Тухайлбал “Иргэн таны төлөө” 45 хоногийн аянд амжилттай оролцож 2017  онд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-нд заагдсан үүргээ сайн биелүүлсэн “Шилдэг байгууллага”-аар ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургууль, Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Дархнан Дулааны цахилгаан станц ХК, Шарын гол сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Шилдэг ажилтан”-аар Прокуорын газрын Хяналтын прокурор О.Доржмаа, Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн 16 дугаар баг хариуцсан хэсгийн байцаагч А.Сэргэлэнбат, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Өнөрбат, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч С.Сүхбаатар, Шарын гол сум дахь Цагдаагийн тасгийн байцаагч Б.Хатанбаатар, Давж заалдах шатын шүүхийн мэргэжилтэн М.Төрмөнх, Анхан шатны шүүхийн мэргэжилтэн Д.Баярмаа, 3 дугаар багийн нийгмийн ажилтан Б.Батцэцэг, 6 дугаар багийн нийгмийн ажилтан Т.Мөнхцэцэг, 11 дүгээр багийн нийгмийн ажилтан П.Алтантуул, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ц.Мөнгөнтуяа, Энэрэл цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан П.Эрдэнэтогтох, Жигүүр цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Д.Алтанцэцэг нар шалгарлаа.



    Мөн Иргэн таны төлөө аян хүрээнд Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг сурталчлах зорилгоор их, дээд сургууль, МСҮТ-үүдийн дунд зохион байгуулах “Дэвжээ” тэмцээнд нэгдүгээр байр ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургууль, хоёрдугаар байр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, гуравдугаар байр ШУТИС-ийн Дархан дахь Полтехникийн коллежиийн хамт олон тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болсон юм.
    Тус аян хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд“Манай гэр бүл архийг үл тэвчинэ” эссэ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд гар зургийн уралдаанд Од цогцолбор сургуулийн 6-а ангийн сурагч Н.Мичидмаа нэгдүгээр байр, ОИЦ сургуулийн 7-7 ангийн сурагч А. Халиунаа хоёрдугаар байр, 2 дугаар сургуулийн 9-б ангийн сурагч Т.Билэгзаяа, ОИЦ сургуулийн 7-2 ангийн сурагч А.Энэрэл, ОИЦ сургуулийн 7-7 ангийн сурагч С.Чингэсэр Дархан Эмпати сургуулийн 8-с ангийн сурагч Э.Мишээл нар гуравдугаар байр, 19-р сургуулийн 8-а ангийн сурагч М.Анужин Тусгай байрын шагналын эзэд болцгоожээ.
    Харин Эссэ бичлэгийн уралдаанд Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 9-6 ангийн сурагч Б.Энхжин, Од цогцолбор сургуулийн 12-б ангийн сурагч Х.Хулан, 4 дүгээр сургуулийн 12-Б ангийн сурагч О.Солонго, ОИЦ сургуулийн 9-5 ангийн сурагч Р.Отгонсувд, 4 дүгээр сургуулийн 9-в ангийн сурагч М.Булгансайхан, 8 дугаар сургуулийн 12-а ангийн сурагч Б.Үүрийнтуяа, ОИЦ сургуулийн 12-8 ангийн сурагч Н.Оюун нар эхний байрыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
    Мөн Иргэн таны төлөө аяны хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал аян”-ыг зохион байгуулсан бөгөөд Гэр бүлд ээлтэй байгууллагаар Дархан ус суваг ХК, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Өнөр гэр бүл” номинацид    Б.Ганбаатарын гэр бүл, “Оюунлаг гэр бүл” номинацид С.Эрдэнэбилэгийн гэр бүл, “Авьяаслаг гэр бүл” номинацид Ц.Дүйнхэрсүрэнгийн гэр бүл, “Спортлог гэр бүл” номинацид Б.Батсүхийн гэр бүл, “Бүтээлч гэр бүл” номинацид Ж.Баточирын гэр бүл, “Шилдэг залуу гэр бүл” номинацид С.Батжаргалын гэр бүл, “Угийн бичиг хөтлөх” аянд идэвхитэй оролцсон Лхагваагийн Уугандлайгийн гэр бүлийг өргөмжлөн алдаршуулсан юм.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%