ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017-12-11

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Төв аймаг тус өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай аймгийн хувьд Хүний эрхийн өдрийг угтан хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах талаар сум, байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн аймгийн салбар хорооноос “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сарын аяныг 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд өрнүүлсэн юм.3

Тус аяны хүрээнд хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах талаар сум, байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хүний эрхийг хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн засаг даргын тамгын газар, Төв аймгийн Хүний эрхийн салбар хорооноос “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдэвт гар зураг, гэрэл зургийн уралдаан зохион байгуулсанаас гар зургийн уралдаанд Тэргүүг байрт Зуунмод Хүмүүн цогцолбор сургуулийн  9а ангийн сурагч О.Сундуйжав, 2-р байрт Баянхангай сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч О.Маралжингоо нарын бүтээл тус тус шалгарсан байна.4

Мөн сурагчдын хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, аймгийн хүний эрхийн салбар хорооны үйл ажиллагааг таниулах, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний үзэл бодлыг сонсох сурагчдын бүтээлч сэтгэлгээ, шинэ снааг хөгжүүлэх, хүний эрхийг хангахад тэдний оролцоо идэвхийг нэмэгдүүлэх золгоор Ерөнхий боловсролын болон МСҮТ-ийн суралцагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарласнаас Тэргүүн байрт Баянчандмань сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Халиун, 2-р байрт Баянхангай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Э.Гэрэлчимэг 3-р байрт Зуунмод ХЦС-ийн 9а ангийн сурагч Н.Буянхишиг нар тус тус шалгарсан байна.1

Өнөөдөр тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдэд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр хүргэж үйлчилсэн байна. Тус үйлчилгээнд 10 гаруй иргэд хамрагджээ. Мөн тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд болоод аж ахуй нэгжийн албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%