ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АЛТАН ГУРВАЛЖИН”-ИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

2017-12-08

Төв аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан гурвалжин” арга хэмжээ Улаанбаатар хотноо 13 дахь жилдээ боллоо. Уг арга хэмжээг аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг хамтран анх санаачлан зохион байгуулснаас хойш 4-9 дэхь удаагийн “Алтан гурвалжин” арга хэмжээг аймгийн 27 сум гурав гурваараа хамтран зохион байгуулж иржээ.8

Энэхүү шилдгийн шилдгийг тодруулдаг ёслол хүндэтгэлийн арга хэмжээний гол зорилго нь нутгийн уугуул бизнес эрхлэгчид болон ажил хэрэгч эрхмүүдийг уулзуулан туршлага солилцох, хамтран ажиллах боломж нөхцлийг нээж, үйл ажиллагааг нь дэмжих, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шалгаруулан алдаршуулдаг юм. Энэ жилийн 13 дахь удаагийн арга хэмжээг аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг хамтран зохион байгуулж уламжлал ёсоор 9 номинацад оны шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:6

  1. ”Шилдэг нөхөрлөл, хоршоо”-оор Жаргалант сумын “Эвт жаргалант”
  2. “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр Баян сумын иргэн Ш.Бат-Эрдэнэ1
  3. “Шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч”-ээр Баянчандмань сумын “Нарст Буянт Хайрхан” хоршооны Отгонтэнгэр дэлгүүрийн худалдагч С.Алтанцэцэг4
  4. “Шилдэг хүний хөгжил, нийгмийн халамж үзүүлэгч”-ээр Эрдэнэ сумын Халамжийн “Номин” цэцэрлэг
  5. ”Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч”-ээр “Юнитра” ХХК
  6. “Шилдэг мал аж ахуй эрхлэгч”-ээр Баян-Өнжүүл сумын малчин Б.Гансүх9
  7. “Шилдэг газар тариалан, эрхлэгч”-ээр Баянцогт сумын Шимт Уринш ХХК
  8. “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдэг”-ээр Алтанбулаг сумын “Хустайн цогцолборт газар төв” ТББ10
  9. “Шилдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” Зуунмод сумын Барилга угсралтын “Ар булаг” ХХК тус тус шалгарлаа. Мөн тухайн жилдээ төв сайхан нутгийнхаа нэрийг Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд дуурсгаж яваа 3 хүнийг “Алтан гурвалжин” олгодог уламжлалтай. Энэ оны онцлох 3 хүнээр
  10. Т.Ган-Эрдэнэ /Төрийн соёрхолт Академич, шинжлэх ухааны доктор/
  11. Б.Лхагвасүрэн /МУ-ын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт СГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч/
  12. Б.Мөнгөнчимэг /Үндэсний шигшээ баг Женко клубийн тамирчин, ОУХМ/ нар тодорлоо.11753

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%