Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсгийг удирдлага болгон Улсын ерөнхий Прокурорын А/57 тоот тушаалаар мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны өрөөний стандартыг баталсны дагуу Цагдаагийн Ерөнхий газраас мэдүүлэг авах өрөө байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ дагуу аймгийн Цагдаагийн газраас нээлттэй сонгон шалгаруулалт явуулж “Арлын ам” ХК шалгарч засвар үйлчилгээг хийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгч нээлтээ хийв. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус Цагдаагийн газар нь мэдүүлэг авах 8 өрөөг засвар үйлчилгээ хийн, Прокурорын газраас зөвшөөрөл авч хүний эрхийг хангах бүхий л талын ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллана