ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨНДӨРШИРЭЭТ СУМ "МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛООС СУРАЛЦЪЯ" УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-07

Өндөрширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохион бүтээх туурвих урлагт сургах, тэдний унших ярих чадварыг хөгжүүлэх зорилготой бага 1-3 дугаар ангийн дунд “Үлгэрийн баатар амилсан нь”, 4-5 дугаар ангийн дунд ёс заншлын “Цэцэн хүү” 6-8 дугаар ангийн дунд уран уншлагын “Утгын чимэг”, 9-12 дугаар ангийн дунд Монгол зохиолын илтгэлийн уралдаануудыг зохион байгууллаа. 
Тус уралдаанд нийт 10 анги оролцсоноос “Үлгэрийн баатар амилсан нь” уралдаанд Ариунжаргал багштай 3а анги, Мөнхжаргал багштай 2а анги, ёс заншлын “Цэцэн хүү” уралдаанд Баярмаа багштай 5а анги, уран уншлагын “Утгын чимэг” уралдаанд 6-р ангийн сурагч М.Хоролгарав, Б.Очирдулам, У.Энхчимэг, 8-р ангийн сурагч С.Баярцогт, Илтгэлийн уралдаанд 12-р ангийн сурагч Э.Мөнхтуяа, 9-р ангийн сурагч Б.Бямба-Эрдэнэ, Ц.Сайханчимэг нар амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%