Эх, хүүхдийн
тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид хийх ажлыг хамтран
төлөвлөх зорилгоор аймгийн Эрүүл
мэндийн газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн
удирдлагууд, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нар, ДОХ, БЗДХ-ын эмч, сум,
өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцсон нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй
хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр:
2017 онд эх,
хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр
дүн
2017 оны хүүхдийн эндэгдлийн
өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
“Эх, хүүхдийн
тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал” Үндэсний зөвлөгөөний талаарх
мэдээлэл
Эрүүл мэндийн
яамны Эмнэлгийн тусламжийн газраас зохион байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийн
тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлгийн мэдээлэл, өгсөн зөвлөмж, чиглэл
Эх, хүүхдийн
тусламж үйлчилгээний талаар гарсан хууль эрх зүйн актууд тэдгээрийн
хэрэгжилтийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийн 2018 онд эх, хүүхдийн
чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг авч нэгтгэсэн байна.