ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ын хуралдааны тов зарлах тухай

2017-12-06

Хуралдаан хуралдуулах тухай

 

 

             Монгол  Улсын  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 4 дүгээр хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сагил суманд хуралдуулахаар товлосугай.

Хоёр. ИТХ-ын хуралдаанаар дараахь илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр тогтоосугай. Үүнд:

1.    ИТХ-ын 2017 оны ажлын дүн,  цаашдын зорилтын тухай

Илтгэгч нь: ИТХ-ын дарга Х.Сайнбаяр

2.    2016 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсөв батлах

 Илтгэгч нь: Засаг дарга Д.Дэлгэрхишиг

3.    Засаг даргын үйл ажиллагааны 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтын биелэлт, 2018 оны зорилт

Илтгэгч нь: Засаг дарга Д.Дэлгэрхишиг

4.    2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн тухай, 2018 оны төлөвлөгөөг батлуулах

Илтгэгч нь: Газрын даамал С.Алтангэрэл

5.    2017 онд ойгоос ашиглах түлш, хэрэглээний модны лимит, агнах барих ан амьтны тоо хэмжээ, байгалийн баялаг ашигласны төлбөрийн гүйцэтгэл, 2018 оны төлөвлөгөө батлуулах.

Илтгэгч нь: БОХУ-ын байцаагч Д.Майдарням

6.    ЭМТ-ийн 80 жилийн ойн баярын тухай.

 Илтгэгч нь: ЭМТ-ийн дарга Г.Чинзориг

Гурав. Хуралдаанд бэлтгэх ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг ИТХын нарийн бичгийн дарга /Г.Пүрэвсүрэн/-д үүрэг болгосугай. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%