ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД МНУХ-НЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2017-12-07

Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн 5 дугаар хуралдааны эхэнд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжлийн талаар товч мэдээллийг Төлөөлөгчдөд болон хуралдаанд оролцогчдод танилцуулсан юм.

    Мөн Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан сумын  ИТХ-ын сонгуулийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдийн дотроос нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгоход оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан  Р.Урангуаг МНУХ-ны дээд шагнал “Соёмбо” одонгоор, сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Төгөлдөр, Б.Даваасамбуу нарыг нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан”  цол, тэмдгээр шагнан урамшуулав.


Төлөөлөгч С.Мөнхзул, Г.Мөнхцэцэг нарыг МНУХ-ны “Өргөмжлөл” хүртээв.Түүнчлэн сумын ИТХ-ын Төлөөлөгч Я.Бат-Очирыг БСШУСЯ-ны Жуух бичгээр сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Баясгалан, М.Батбаяр нарыг Дархан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнан урамшуулсан бөгөөд шагналыг сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, сумын Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өглөө    


Тэртээ 1962 оны 10 дугаар 23-нд  хотын анхдугаар чуулган хуралдаж, Дархан хотын иргэдийн төлөөллийн байгууллагын анхны суурь тавигдаж, орон нутгийн төрийн эрх барих анхны Хурлын байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй.
    Харин 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан 3 шатны хурлын байгууллагын сонгуулиар сонгогдсон аймгийн Ардын Хурлын депутатууд 1994 оны 8 дугаар  сарыг  хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, энэ бүрэн эрхийн хугацаагаар Ардын Хурлын байгууллагын түүх дуусгавар болж, ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе эхэлсэн түүхтэй.
    1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар орон нутгийн удирдлагын тогтолцоо цоо шинэ агуулгаар баяжигдаж “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх” эрх зүйн үндсийг тогтоож өөрөө өөрийгөө удирдах үндсэн зарчмыг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал” хэмээсэн байгууллагаар төлөөлүүлсэн байдаг.
    Ийнхүү Монгол орны уламжлалыг дэлхий нийтийн жишиг, шинэчлэлтэй хослуулсан нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгосон. 
Монгол улсад нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөн энэ хугацаанд сумын ИТХ-ын сонгуулийн 7 удаагийн бүрэн эрхийн хугацаанд нийт 242 Төлөөлөгч сонгогдсоноос Ж.Балжинням -4,  Д.Тожил-3 , Р.Урангуа-3, Г.Дамчаа-3, Ч.Цэрэннадмид, Д.Цэрэндаваа, Д.Жамбалдорж, Б.Бадамханд, Д.Туяа, Б.Төгөлдөр, Т.Чимгээ, Б.Лхагвасүрэн нар тус бүр 2 удаа сонгогдон ажиллаж байна.








Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%