ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ын тэргүүлэгчдээс Ажлын хэсэг гарчээ

2017-12-06

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны 46 дугаар тогтоолоор:
Дүүргийн төрийн болон төрийн өмчийн бус сургууль, сургуулийн өмнөх байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, Засгийн газар, нийслэл, дүүргийн хөтөлбөр, мөрдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
     2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа, ажлын хэсгийн гишүүд болох ИТХ-ын төлөөлөгч Р.Оюун-Эрдэнэ, Л.Энхбаатар, Д.Эрхэмбаяр нар дүүргийн ерөнхий боловсролын 1, 45 дугаар сургууль, 68 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. 
     Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь дүүргийн ИТХ-ын хуралдаанаар баталсан хөрөнгө оруулалт нь иргэдийн амьдралд хэрхэн үр дүнгээ өгч байгаатай газар дээр нь танилцах, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг холбогдох хүмүүсээс нь сонсож цаашид дүүргээс хэрэгжүүлэх бодлого шийдвэрт хэрхэн тусгаж ажиллах, гарч буй санал санаачилгыг дэмжиж ажиллах ач холбогдолтой юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%