ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ, Г.МӨНХЦЭЦЭГ НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАА

2017-12-06

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар Төв аймагт ажиллаа._00A8325

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох УИХ-ын гишүүн Н.Оюундарь, гишүүн Г.Мөнхцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нараар ахлуулсан албаны хүмүүсийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д.Бадамцэцэг тэргүүтэй хүмүүс хүлээж авч цаг үеийн болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцууллаа. Төв аймгийн хэмжээнд энэ жил Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 72 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргаас санаачлан “Дэлхийн зөн” Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хамгаалах байрыг засварлан ашиглалтад оруулаад байгаа бөгөөд тус байртай ажлын хэсэг танилцлаа.

_00A8320

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%