ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2017 ОНЫ ТАЙЛАН

2017-12-06

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, ТҮҮНИЙ АЖЛЫН АЛБАНААС 2017 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

 


Дээрх хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрүүдийн 19 хувийг нийгмийн, 4 хувийг эдийн засгийн,  14 хувийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны, 30 хувийг орон нутгийн өмчийн, 16 хувийг шагнал урамшууллын, 17 хувийг бусад асуудал эзэлж байна.

 

Хэлэлцсэн баталсан зарим шийдвэрүүдээс дурдвал:

-   Нийгмийн бодлогын хүрээнд

Өмнөговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих”, гэмт хэрэг зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Аюулгүй амар тайван Өмнөговь”, “Архидан согтуурал, мансуурал, донтолтоос урьдчилан сэргийлэх”, төсвийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаан дахь урамшуулал, идэвхжүүлэлтийг хэрэгжүүлэх замаар тэдгээрийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, түүнтэй холбогдон гарах бусад харилцааг зохицуулах “Говийн дэмжлэг”, Залуусын амьдрах ухааныг хөгжүүлж, нийгэмд хүлээх эрх үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэх, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг боловсролтой, эрүүл залуу хүнийг төлөвшүүлэх “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд”, Орон нутагтаа тогтвор суурьшилтай, амжилттай ажиллаж байгаа иргэдийг гадаад оронд сургаж мэргэшүүлэх  “Зөгийн үүр” хөтөлбөр, “Аялал жуулчлал-Өрхийн орлого”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх” дэд хөтөлбөр, “Өмнөговь аймгийн Эрчим хүчний салбарт баримтлах” бодлогын баримт бичиг болон “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх”, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг мэдээлэх, хяналт тавих, дүгнэх” зэрэг журмууд болон тариалангийн бүс нутаг түүний хил заагийг тогтоох, Оюуны мэлмий дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын Гавьяат эдийн засагч Долгорын Бямбаагийн нэрэмжит болгох, сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх эдийн засгийн ач холбогдол бүхий “Хатан хармаг” хөтөлбөрийг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

 

-   Эдийн засаг, өмч санхүүгийн бодлогын хүрээнд

Орон нутгийн өмчит Таван Толгой” хувьцаат компаний орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилж, 2017 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд орон нутгийн өмчийн төлөөлөгчийн оролцох удирдамж болон төлөөлөн удирдах зөвлөлийн орон нутгийн өмчийн төлөөлөлд өгөх удирдамжийг баталж, хэрэгжилтийн тайлантай танилцан, цаг үеийн байдалтай холбоотой мэдээллийг сонслоо.

Түүнчлэн “Таван Толгой” хувьцаат компаний нүүрсийг 2017 оны 10 дугаар сарын 01ий өдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн төв болон сумдын айл өрх, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад 1 тонныг 8000 төгрөгөөр худалдах чиглэлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн орон нутгийн өмчийн төлөөлөлд өгч, орон нутгийн аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангалаа.  

 

Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын 2016 оны санхүүгийн жилийн эцсийн тайлангийн нэгтгэлээр эргэлтийн хөрөнгө 152,3 тэр бум, эргэлтийн бус хөрөнгө 325,2 тэр бум, нийт хөрөнгийн дүнг 477,6 тэр бум төгрөгөөр баталлаа.

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон нутгийн өмчийн газар шинэчлэгдэн зохион байгуулагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлагдан хэрэгжиж байсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах”, “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх”, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах” журмуудыг шинэчлэн баталлаа.

Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор орон нутгийн өмчийн газарт төлбөл зохих түрээсийн төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

 

Орон нутгийн өмчийн хөрөнгийг актлах, шилжүүлэх, худалдах зэрэг асуудлуудыг хэлэлцэн нийт 51 тогтоолоор 48 байгууллагын 28,7 тэр бум төгрөгийн хөрөнгийн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд: 17,3 тэр бум төгрөгийн үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж, 333,4 сая төгрөгийн хөрөнгийг актлан данснаас хасч, 70,3 сая төгрөгний хөрөнгийг дуудлага худалдаагаар, 14,1 сая төгрөгний хөрөнгийг хувьчилж, 3,4 сая төгрөгний хөрөнгийг сэлбэгээр тус тус худалдаж, 10,1 тэр бум төгрөгний хөрөнгө бүртгэлд тусган ажилласан байна.

 

Аймгийн ИТХ-ын 2017 оны нийт төсөв 364,9 сая төгрөг батлагдсан ба үүнээс ИТХ-д суудалтай намд олгох дэмжлэгт 33 сая, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардалд 21,8 сая, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөлийн зардалд 4 сая, Иргэний зөвлөлийн зардалд 9 сая, Хурлын даргын нөөц хөрөнгөд 90 сая, урсгал зардалд 8,5 сая төгрөг зарцуулсан болно.  

 

-   Зөвлөл, ажлын хэсэг байгуулан ажиллах хүрээнд

Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохицуулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл”-ийг байгуулан, эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн салбар зөвлөл”-ийг шинэчлэн баталж, Даланзадгадын дулаан хамгамжийн газар, Даланзадгад дулааны цахилгааны станцыг нэгтгэх боломжийг судлах, Гурвантэс сумын нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлож байгаа байдалтай танилцан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцлийг судлах, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулж танилцуулах, Пибоди винсвэй ресорсез ХХК-ийн нөхөн олговорыг судлах, Сумын  эмийн эргэлтийн сангуудын үйл ажиллагааны байдалтай танилцаж, үнэлгээ өгөх, Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит бөхийн барилдааныг зохион байгуулах зэрэг ажлын хэсгүүд болон иргэний танхимаас зохион байгуулж буй нээлттэй хэлэлцүүлэг тус бүрт ажлын хэсэг байгуулан ажиллуулж, үр дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцлээ.

 

-   Аймгийн ИТХ-аас зарим байгууллага, ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсч үүрэг чиглэл өгч ажиллах хүрээнд:  

Байгаль орчны талаар гарч байгаа зөрчлүүдийн мэдээлэл түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тайлан, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хийгдэж буй ажлын мэдээлэл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн зээлээр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүнд хийсэн хяналт шинжилгээний ажлын тайлан, Даланзадгад сумын гэр хорооллыг агаарын чанарын үзүүлэлтээр бүсчлэн тогтоосон, агаарын чанарын бохирдол буюу утааг бууруулах үйл ажиллагааны талаар хийгдсэн ажлын тайлан, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилт, Иргэний танхимын хэлэлцүүлгүүд болон Тэргүүлэгчдийн хурлаас байгуулсан ажлын хэсгүүдийн тайланг хэлэлцэж, аймгийн Засаг дарга, ЗДТГ, хэлтэс, агентлагуудад үүрэг, чиглэл өгч ажиллалаа. 

  

-   Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, аймгийн ИТХТ-ийн 2017 оны 73 дугаар тогтоол болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажлын төлөвлөгөөний дагуу улирал бүр тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан мэдээ, үр дүнд хяналт, дүн шинжилгээ хийн ажиллаж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж, хэрэгжилт нь 100 хувь хангагдаж үйл ажиллагаа нь тогтмолжсон 93 тогтоолын 96 заалтыг хяналтаас хаслаа.

Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийн хэрэгжилт 77,8-100 хувийн хэрэгжилттэй байна.

 

 Зохион байгуулсан ажил, үйл ажиллагааны үр дүнгийн талаар дурдвал:

2017 он нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиосон түүхэн онцлогтой жил байлаа.

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит, цомын төлөөх барилдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Мөн БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон, Үндсэн хууль батлалцах эрхэм хүндтэй үйл хэрэгт оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан гар бие оролцож Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан ахмад депутатуудтай Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл уулзалт зохион байгуулж, ахмад депутатуудад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 02-нд зохион байгуулж, аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч, үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид нийт 160 орчим зочид Төлөөлөгчид оролцсон арга хэмжээ боллоо. Мөн тус ойн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн арга хэмжээ болон нийт төрийн байгууллагуудын дунд “Стресс ядаргаагүй амьдрахуй” 14 хоногийн аян, Малчдад зориулсан хууль тогтоомж, эрх зүйн актуудын эмхэтгэл, Нутгийн удирдлагын шинэ тогтолцооны 25 жилийн түүхэн тойм сэтгүүл, ном хэвлүүлэн, үе үеийн нийт Төлөөлөгчид, аймаг сумын удирдлагуудын оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын санаачлагаар аймгийн хэмжээнд “МАТЕМАТИК СТАНДАРТ”, “ГЕОМЕТР”, “ЭРҮҮЛ МЭНД”-ийн массын олимпиадуудыг 2-12 дугаар ангийн сурагчид, бага ангийн багш, математикийн багш нарын дунд амжилттай зохион байгууллаа. Энэ нь сурагчид, багш нарын мэдлэгийн түвшинг тогтоох, цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, бодлого төлөвлөлтөө зөв тодорхойлох үр дүнтэй ажил боллоо.

 

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдааныг МУ-ын начин Б.Шоовдор, Ц.Одбаяр нарын санаачлага, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын дэмжлэгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хамтарч зохион байгууллаа.

Тус барилдааны үеэр Г.Дэмүүл арслантай барилдаж явсан болон төрөлх аймгаасаа төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ залуу бөхчүүдээ алдаршуулан урамшууллаа.

 

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Эрээн”, “Цохио”, Цогтцэций сумын “Цагаан могой”, Баяндалай сумын “Зурамтайн нуруу-1” нэртэй газруудыг бэлчээр, бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд тус шийдвэрийг ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаад байна.  

Дээрх орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ашигт малтмалын хайгуул, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орон нутгийн өмчийн оролцоотой “Өмнийн говийн Орд”, “Өмнийн тэмүүлэл” гэсэн хязгаарлагдмал хариуцлагатай хоёр компанийг байгуулан, хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, орон нутгийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагчаар “Хөгжил хөрөнгө оруулалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг зарим хувийн хэвшилийн компанитай хамтран оролцохыг зөвшөөрлөө.

 

Орон нутгийн удирдлагын шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах зорилготой аймгийн Иргэний танхим 2017 онд 26 заалт бүхий төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”, “Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх”, “Телекамерийн хяналтыг сайжруулах нь”, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх талаар санал авах нь”, “Гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн оролцоо", "Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо", “Өмнөговь аймгийн 2018 оны орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт”, “Боловсролын байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал”, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар” зэрэг нийт 7 төрлийн сэдвээр тус бүр 2-5 үе шаттайгаар 16 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл болох 2847 хүнийг хамруулж, 2830 санал санаачлага гарсныг нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан нийт саналын 1708 санал буюу 60 хувийг тодорхой шийдвэрүүдэд тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн иргэний танхимд 8 төрлийн сургалт зохион байгуулагдаж,  төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл болох 324 хүнийг хамруулж, иргэдийн санал хүсэлт хүлээн авах судалгааны чиглэлээр 80 иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан байна.

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын санаачлагаар байгуулагдсан “МИНИ ПАРЛАМЕНТ” Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургууль болон Политехникийн коллежийн сурагчдыг төлөөлсөн 35 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Мини парламентаас нийтийн хог цэвэрлэгээ, илтгэл, мэтгэлцээний тэмцээн, хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчидтай хамтарсан спортын арга хэмжээ болон "Монгол бахархлын өдөр" болон Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан “Соёлтой Монгол Хүүхэд” уриатай “Үндэсний хувцас-Бидний бахархал” арга хэмжээг тус тус зохион байгуулаад байна. 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцэж ажиллах хугацаа нь дуусч байгаа гурван гишүүнийг чөлөөлж, гишүүн Б.Зандраагийн ажиллах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 3 жилээр сунган Жанчивын Баатар, Дашдүгээгийн Өлзийдэлгэр, Мээндийн Сандагдорж  нарыг шинээр томиллоо.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ дараалал дугаар харгалзахгүй үйлчлүүлж байх журам баталлаа.

 

2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Өмнөговь аймгийн Манлай сум нь түүхэндээ анх удаа түмэн адуу тоолуулсан төдийгүй аймагтаа адуун сүргийн тоогоороо 17 жил дараалан тэргүүлж, тус сумын “Манлайн хурд” морин спорт уяачдын холбоо нь 2016 онд улсын шилдэг салбар холбоогоор шалгарсан үйл явдлуудыг тохиолдуулан тус сумын Засаг дарга, “Манлайн хурд” морин спорт уяачдын холбоо, аймгийн “Өмнийн говийн хүлэг” морин спорт уяачдын холбооноос аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд ирүүлсэн саналыг харгалзан Манлай сумын Түмэн адууны баяр наадмын хурдан морины уралдааныг аймгийн баяр наадмын жишигт тооцож, зохион байгууллаа.

 

Мөн Монголын Говийн жимс-Хатан хармагийн услагаатай тариаланг хөгжүүлж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, байгалийн “Ургадаг нөөц”-ийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө оруулалт босгон, байгаль хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн иргэд, малчин өрх бүрийн оролцоотойгоор өргөжүүлэн, цөлжилтөд өртөж буй Монголын говийг ойжуулах үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор хэрэгжих гэж байгаа “Хатан хармаг кластер” хөтөлбөрийг дэмжлээ.

 

Төрийн дээд шагналд 374 хүний материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 19, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтан гадас одонгоор 103, Цэргийн гавьяаны одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 79, Цэргийн хүндэт медалиар 5, нийт 215 иргэн, “Эхийн алдар-1, 2дугаар одонгоор 139 эх шагнагдлаа.

 

Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхан амьдрал, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог төлөвшүүлэх, төр, засгийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, үр дүнтэй ажилласан зарим хүмүүсийг аймгийн дээд шагнал болон ИТХ-ын шагналаар шагнаж урамшуулсан. Үүнд: аймгийн “Хүндэт иргэн”-ээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Хүндэт жуух” бичгээр 72 иргэн, “Хүндэт өргөмжлөл”-өөр 93 иргэн шагнагдсан байна.

 

 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран шинээр сонгогдсон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт 2 өдрийн сургалт зохион байгууллаа.

 

Аймгийн ИТХ-ын байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг бүхий Тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаар улирал бүр тогтоолын эмхтгэл гарган Төлөөлөгчдөд хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд шийдвэрийг тухай бүр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээллийн цахим хуудсаар дамжуулан сурталчилж байна.

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд:

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэнНОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ”, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” аян, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран баривчлах ял шийтгүүлсэн, болон хорих ял эдэлж суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх “ИТГЭЛ-ЗҮТГЭЛ”, Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ойлголт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Прокурорын газар хамтран Хүчирхийлэлгүй гэр бүл, Амгалан орчин дэвжээ тэмцээн, аймгийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээр хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр, автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулсан, Хүчирхийллээс ангид хүүхэд нас аян, аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт шилдэг шторк шалгаруулах уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сарын аян, Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа аян, “Хот амгалан уу?” “Халуун цэг” “Сумын цагдаагийн нэг өдөр” зэрэг нэвтрүүлэг хийж иргэдэд хүргэж, Цагдаагийн газарт байрлах теле студийн тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах зорилгоор 3 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр хангасан, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багийг чадавхжуулах сургалтыг сумдад зохион байгуулж сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг хянан шалгаж ажиллалаа.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлын хүрээнд:

2017 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ар гэр, үр хүүхдүүдэд нөхөн оловдор хөөцөлдөж байгаа болон цагаатгалтай холбоотой асуудлаар санал 1, хүсэлт 1 хүлээн авч иргэдэд зөвлөгөө өглөө.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн тохиолдуулан аймгийн Маанын хийдэд 108 зул өргөж, ном хуруулан, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдийг хүлээн авч, гарын бэлэг гардууллаа.  

Мөн Шүүхийн архивын 1931-1955 оны 2044 эрүүгийн хэрэгт үзлэг хийж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан зүйл аниудад хамаарах 33 хүнд холбогдох 29 эрүүгийн хэргийг илрүүлж, цахим бүртгэлд оруулан, жагсаалт гаргаж Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивт шилжүүлэхээр боллоо. 

 

Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс цаашид дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

- Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдээс батлан хэрэгжүүлж буй шийдвэрийн хэрэгжилтийг тооцож, хэрэгжилт удаашралтай, хангалтгүй байгаа тогтоолын хяналтыг сайжруулах

- Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа, гэмт хэргийг хянан шалгах, таслан зогсоох талаар бүх талын арга хэмжээ авах

- Төлөөлөгчдийн тойрогтоо хийсэн ажил болон Хурлын шийдвэрийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчлах

-  ИТХ-ын зарим хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллана. 


Тайланг хавсралт /pdf/ файлаас үзнэ үү. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%