Дархан сумын 9 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал 2017.12.04 ны өдөр Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б байранд болов. Тайлангийн хурлаар Багийн Засаг даргын 2017 оны ажлын тайлан, Аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчдөөс хэрэгжүүлсэн ажил, Өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааны тухай тус тус мэдээлэл хийлээ. Багийн Засаг дарга Б.Нэмэхбаярын ажлын тайлангаа тавьж, иргэд “Хангалттай” гэж дүгнэсэн байна. Ийнхүү багийн Засаг дарга нар 2017 оны ажлаа иргэдэд тайлагнах ажлууд хийгдэж байна. Тайлангийн хуралд 60 орчим иргэд оролцжээ.