Аймгийн Засаг Дарга
С.Насанбат БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари”
клубын "Ротари" төслийн санхүүжилтээр Шарын гол сумын Боловсрол мэдээлэл хүүхэд хөгжлийн төв, 12 жилийн 6 дугаар сургуульд нийт 100 боть, 2.500.000 төгрөгийн өртөг бүхий
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН СОНГОДОГ ЗОХИОЛЫН ДЭЭЖИС номыг бэлэглэлээ.
Дэлхийн сонгодог зохиолуудыг уншин судлах их боломжийг олгосон уг үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Оюунчулуун, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн, сумын Засаг дарга Д.Амарсанаа нар оролцлоо.
"НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ "