Өнөөдрийн хуралдаанаар:
1. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай асуудалд ИТХ-ын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд " Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай" 01 дүгээр тогтоолыг батлав.
2.Аймгийн 2018 оны төсөв батлах тухай асуудал түүнд ИТХ-ын Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хорооны дүгнэлт, Аймаг дахь Төрийн аудитын газраас дүгнэлтийн хамт хэлэлцээд " Аймгийн 2018 оны төсөв батлах тухай" хуралдааны 02 дугаар тогтоолыг батлав.
3.Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай асуудал түүнд ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд "Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил тогтоох тухай" 03 дугаар, "Иргэнд газар өмчлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 04 дүгээр тогтоолыг батлав.
4.Сумдын хилийн цэсийг тодотгон, хилийн цэсийн зураг батлуулах санал уламжлах тухай асуудлд түүний шидвэрийн төсөлд ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооннос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд "Хилийн цэсийн талаарх УИХ-ын тогтоолын төсөлд санал уламжлах тухай" 05 дугаар тогтоол, "Хилийн цэсд өөрчлөлт оруулах санал уламжлах тухай" 06 дугаар тогтоолыг батлав.
5.Шинжлэх ухаан, технологийн сорил туршилтын талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийн төсөлд ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд "Шинжлэх ухаан, технологийн сорил туршилтийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай" 07 дугаар тогтоолыг батлав.
6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлан, Хурлын эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороо, Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, Нутгийн удирдлага, хууль хяналтын хороо, Хүний эрхийн хорооны тайлангийн тухай түүнд ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналтын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланд дүгнэлт өгөх тухай" хуралдааны 08 дугаар тогтоолыг батлаж амжилттай өндөрлөлөө.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбаттай хийсэн тодруулга мэдээллийг хүргүүлж байна.