ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГХУСАЗСЗ-ЫН ЖУРАМ

2017-12-04

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭНГЭЛ СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /цаашид “аймгийн салбар зөвлөл” гэх/ нь Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай  хуулийн 16 дугаар зүйлд заасан сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө. 

1.2. Сумын салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно

1.3. Сумын салбар зөвлөл нь 15-20 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид батална. 

1.4. Сумын салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан мөн. Зөвлөл нь yлиpaлд 1-ээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн олонхийн ирцтэйгээр хүчинтэйд тооцно.

1.5. Сумын салбар зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд салбар зөвлөлийн дарга, ажилтан гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж гаргаж болно.

1.6. Сумын салбар зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл  хуудас хэрэглэж, тус албан бичгийн хэвлэмэл хуудсанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдгийг хэрэглэнэ.

1.7 Сумын салбар зөвлөл нь эрхлэх асуудлын чиглэлээр орон тооны бус хороо, ажлын хэсэг, судалгааны баг  байгуулж  болно.

 

Хоёр. Сумын салбар зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

 

2.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ чиглэлээр гарсан холбогдох журам, УИХ-ын болон  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах.

2.2. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг сумын хэмжээнд  зохион байгуулж, уялдуулан зохицуулах.

2.3. Гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг судлан арилгах, таслан зогсоох арга хэмжээний чиглэлийг тогтоох.

2.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төлөвлөн баталж, түүний хуваарилалт,  зарцуулалтад нь хяналт тавих.

2.5. Зөвлөлийн хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн  хэрэгжилтийн явц, үр дүн, зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, төрийн захиргааны болон  төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлыг хэлэлцэн шийдвэр гаргах,

2.6.  Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд идэвхтэй оролцсон  иргэн, аж ахуй нэгж байгууллагыг шагнаж урамшуулах.

2.7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгч, яаралтай нийтэлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах,

2.8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах, сахилга зохион байгуулалтыг сайжруулах талаар иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан санал, хүсэлтийг судлан, түүний мөрөөр асуудал боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах,

2.9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ажилд иргэд, төрийн бус байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжин, тэднийг энэ ажилд өргөнөөр татан оролцуулах, туслалцаа үзүүлэх,

2.13. Сумын салбар зөвлөл нь үйл ажиллагаагаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хагас бүтэн жилээр  тайлагнаж байна.

 

Гурав. Сумын салбар зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг

 

3.1. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх санал оруулах,

3.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн биелэлтийг нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид шалган, танилцах

 

Дөрөв. Сумын салбар зөвлөлийн даргын эрх, үүрэг

 

4.1. Сумын салбар зөвлөлийг тэргүүлж, төлөөлөх,

4.2. Сумын салбар зөвлөлийн хуралдааныг товлож, хэлэлцэх асуудлыг тодорхойлох,

4.3. Сумын салбар зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих,

4.4. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн удирдлагатай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах.

 

Тав. Сумын салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүрэг

 

5.1. Сумын салбар зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах,

5.2. Сумын салбар зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангаж, түүний шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах,

5.3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сумын салбар зөвлөлийн хүрээнд шуурхай зохицуулж байх,

5.4. Сумын салбар зөвлөлийн дарга, орлогч даргаас өгсөн үүрэг, хариуцуулсан ажлыг хэрэгжүүлэх.

 

Зургаа. Зөвлөлийн ажлын албаны орон тооны ажилтны эрх,  үүрэг

 

6.1. Сумын салбар зөвлөлийн дотоод ажлыг шаардлагын төвшинд хүргэж ажиллах, мэдээ, тайлан гаргаж зохих газарт нь хүргэх,

6.2. Зөвлөлийн дотоод бичиг хэргийг хөтлөх,

 

 

Долоо. Зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт

 

7.1. Орон нутгийн салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн зохих хэсэг, төсвөөс баталж өгсөн хөрөнгө, бусад хандив, төслийн хөрөнгөөс бүрдэнэ. Салбар зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тухайн ИТХ, ЗДТГ-ийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлнэ,