Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2017 оны
01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот
тогтоолын
хавсралт
“МЯНГАТ
МАЛЧИН" шалгаруулах ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Малын
удмын сан, эрүүл мэндийг хамгаалж, малынхаа чанарыг сайжруулж, эрүүлжүүлсэн,
малчдыг малжуулж, малаа эдийн засгийн эргэлтэнд оруулан үр дүнтэй ажиллаж
байгаа малчдын идэвх
санаачилгыг өрнүүлж, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэх,
урамшуулахад энэхүү журмын
зорилго оршино.
1.2. Энэхүү журмын шалгуур, шаардлагыг хангасан 9 хүртэл малчинг сүүлийн
зургаан сарын ажлын үзүүлэлтийг
үндэслэн “Мянгат малчин”-аар жил бүр Үндэсний их
баяр наадмыг тохиолдуулан шалгаруулна.
1.3 “Мянгат малчин” шалгаруулж шагнал олгох асуудлыг сумын Хурлын
ажлын албанд ирүүлэх ба Хурлын нарийн бичгийн дарга сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцэнэ.
Хоёр. Болзол
Мянгат малчин дараах үзүүлэлтийг хангасан
байна. Үүнд:
2.1. Мал
сүргээ эрүүлжүүлэх халдварт паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
бүрэн хамруулсан эрүүл сүрэгтэй болсон байна.
2.2. Бодод
шилжүүлснээр 1000-аас
доошгүй малтай байх бөгөөд хонин сүрэгт эзлэх ямаан сүргийн тоо 30 %-аас ихгүй,
оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан төлийн тоо тухайн жилийн сумын
дунджаас илүү, малын зүй бусын хорогдолгүй байна.
2.3. Отор
нүүдэл хийж, тэсгим цагийн нутаг бэлчээр нөөцлөн нийт мал сүргээ дундаас дээш
тарга хүч авахуулсан байх.
2.4. Малчны
бүлэг хоршоонд нэгдэн мал аж ахуйн болон бусад чиглэлээр өрхийн үйлдвэрлэл
эрхэлж 1-ээс доошгүй байнгын болон түр ажлын байр бий болгосон байх.
2.5. Малгүй өрх малжуулах тодорхой арга
хэмжээ авч хэрэгжүүлсэн байх
2.6. Сум, баг, олон нийтийн арга хэмжээ,
хурал зөвлөгөөнд идэвхтэй оролцож иргэний үүргийн болон захиргааны зөрчилгүй
байна. /татвар, нийгмийн даатгал, хураамж/
Гурав.
Бүрдүүлэх материал
3.1. Журамд заасан шаардлагыг
хангасан тухай багийн Засаг даргын тодорхойлолт
3.2. Багийн Иргэдийн Нийтийн
хурлаар дэмжигдсэн хурлын тэмдэглэл
3.3. Мал эмнэлгийн арга хэмжээнд
хамрагдсан тухай аж ахуйн нэгжийн тодорхойлолт
3.4. Малын тооны харьцуулалтын
судалгаа
Дөрөв.
Шагнал урамшуулал
4.1. Шаардлага хангасан малчны
тодорхойлолтыг 6 дугаар сарын
30-ны дотор сумын ИТХ-д ирүүлнэ
4.2. 07 дугаар
сарын 05-ны дотор Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
хурлаар хэлэлцүүлж шалгаруулна.
4.3. Сумын мянгат малчны гэрчилгээ, мөнгөн шагнал
олгоно.
4.4. Шагналыг нэг хүнд давтан олгохгүй