ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамггаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2017-12-04

Дархан сумын 6 дугаар багийн Засаг дарга бөгөөд сумын ИТХ-ын Төлөөлөгч Р.Урангуа багийн ИНХ-ын дарга П.Ганбат нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрлөгийг багийн нутаг дэвсгэрт 2017.12.02 ны өдөр зохион байгууллаа.

        















Өдөрлөгт Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга П.Батсүх мэдээлэл хийж, ГОС ХОТ өрхийн эмнэлэг үзлэг хийн хеликобактер, сахар, В,С вирусын шинжилгээ хийж, өндөр жин, даралт зэргийг үзэж зөвлөгөө өглөө. Өдөрлөгийн үеэр ӨЕГ гурилын үйлдвэр 12 иргэнд гурил, Ахмадын зөвлөлийн дарга Буянжаргал 1 иргэнд, БИНХ-ын тэргүүлэгч Отгонбаяр 1 иргэнд, Улаан загалмайн 20 гишүүнд "Улаан загалмай" хорооны тусламжийг тус тус гардуулан өглөө.

Мөн "ИМА" хэвлэлийн газар ХБИ иргэдэд зураг авч үйлчлэхээс гадна “Мэри кей" үсчин, "ИМА" хэвлэлийн газарт 50%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг БИНХ-ын дарга П.Ганбат гардууллаа. Өдөрлөгийн үеэр ХБИргэдээс Найрамдалын Дархан тэмдгээр 1, Дархан-Уул аймгийн Засаг даргын жуух бичгээр 3, Дархан сумын Засаг даргын жуух бичгээр 2 иргэнийг тус тус шагналаа. Азын сугалаанд 14 иргэн азтангаар тодруулж гарын бэлэг гардуулан өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%