Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит бус -9 дүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 03-ны
өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тус
хуралдаанаар аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад ИТХ-ын
Бодлогын хороодоос хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцлээ.
1. Аймгийн 2017 оны төсвийн тодотголд Хурлын
Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлт
2.Аймгийн 2018 оны төсвийн төсөлд Хурлын Эдийн
засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлт
3.Иргэнд 2018 онд
өмчлүүлэх газрын хэмжээ байршил тогтоох тухай асуудалд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн
хорооноос хийсэн дүгнэлт
4.Сумдын хилийн цэсийг тодотгон, хилийн цэсийн
зураг батлуулах санал уламжлах тухай шийдвэрийн төсөлд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн
хорооноос хийсэн дүгнэлт
5.Шинжлэх ухаан, технологийн сорил туршилтын
талбайг улсын тусгай хэрэгцээнд авахад санал өгөх шийдвэрийн төсөлд Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн
хорооноос хийсэн дүгнэлт
6.Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланд Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналтын
хорооноос хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцэж Хурлын хуралдаанд шилжүүлэв.