Архангай аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан үргэлжилж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж баталлаа.
Дараагийн асуудал болох аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг /2016-2017/ ирсэн 37 төлөөлөгчийн 24 төлөөлөгч дэмжиж, олонхийн саналаар хангалттай гэж дүгнэлээ.
Одоо аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.