ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЙГАЛЬ ОРЧИН, СОЁЛ СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОРОО

2017-12-03

ИТХ-ын хороодын зорилго

 

Хороод нь хурлын дотоод бүтэц, зохион байгуулалтын нэг үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хурлын байгууллагын ажлын далайц, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сумын эдийн засаг, нийгмийн амьдралын олон талт асуудлыг өөрчлөн сайжруулах, иргэд олон түмний санаа бодол, хүсэл сонирхлыг тусгах, цаашдын бодлого чиглэлийг боловсруулахад оршино.

Хороод нь бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана. Хороод асуудал тавих, тодорхой судалгаа, лавлагаа гаргуулах, хянан шалгах эрхтэй. Хороодоос өгсөн үүрэг,  даалгаврыг ЗДТГ-ын харъяа албад, төсөвт албан байгууллагын удирдлага, ажилтан биелүүлж, цагт хугацаанд нь эргэж мэдээлэх үүрэгтэй.

Хороод нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчидөөс бүрэлдэх ба тухайн хорооны ахлагч, гишүүдийг өөрсдөө дотроосоо сонгоно.

  • ·         Байгаль орчны холбоотой багц асуудал
  • ·         Тусгай хамгаалалттай газрын талаарх асуудал
  • ·         Газрын төлбөр, газар өмчлөх, эзэмшүүлэх асуудал
  • ·         Ой хамгаалах болон ан агнуурын асуудал
  • ·         Байгаль орчны холбогдолтой хуулиудын сурталчилгааны асуудал
  • ·         Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын асуудал
  • ·         Биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлого зэргийг хариуцан ажиллана.
  2012-2016 онуудад Дарга  Х.Мейрамбек, Гишүүд нь: Д.Буянбат, М.Архалых, Р.Шакерхан, С.Белетхан, Т.Кербол нар

2       2016-2020 онуудад О.Ганболд, Б.Болд, Ш.Авден, Т.Ташкен, Д.Амангүл, А.Шынарбек, М.Цэнгэлсайхан нар сонгогдон ажиллаж байна