ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛСАН ТУХАЙ

2017-12-03

ОНХсангийн  хөрөнгөөр хийсэн ажилд хяналт,

шалгалт хийсэн тухай 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр,  арга хэмжээний жагсаалтыг доорх хүснэгтэд үзүүлсэнээр баталсан билээ.

д/д

Хийгдэх ажлууд

Хуваарилагдах хөрөнгө

/сая төгрөгөөр/

1

Гамшгаас хамгаалах ажил

11,3

2

Ахсу-гийн рашааны голын гүүрийг засварлах

12,0

3

3,5 дугаар багийн Цагаан түнгэд байгаа усанд автсан  1.5 км газарт далан босгох

10,0

4

Үерийн далан барих ажил  /9 дүгээр багт/

10,0

5

Хогийн менежментийг зохицуулах ажил

5,0

6

Ахлах сургуулийн дотуур байрыг зөөлөн эдлэлээр хангах ажил

5,0

7

Руханият ахлах сургуулийн дотуур байрны засварын ажил

3,0

8

Кабоны дэргэд журмын хашаа барих ажил

4,0

9

Баяр наадмын зардал

5,0

 

Нийт

65,3

 

Үүнээс 6 нь энэ жил хэрэгжсэн байна.

1.    Гамшгаас хамгаалах арга хэмжээ.

Баталсан төлөвлөгөний дагуу хэд хэдэн ажлыг зохион байгуулж батлагдсан төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

1.    3-р багийн хэсэг малчдын хадгалангийн талбайд ус жигд гарч услаагүйгээс болж ургацын хэмжээ багасч иргэд хохирсоор ЗДТГ-т хүсэлт гаргасан байна. Булахтын талбайг жигд услах зорилгоор толгойн барилгад 215л салярк зарцуулж  20км урт газарт далай босгон ажиллажээ.

2.    Малчид хаваржаанд нүүж очих үеэр зам цастай  мотоциклээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Зөвхөн машинаар үйлчилгээ үзүүлэх бололцоотой байдаг.  300 өрх 2017 оны 02-р сараас 04-р сарын хооронд хаваржаанд нүүдэг. Энэ асуудлыг шийдэж 3-р багийн хүний эмчид 200л А-80 бензин хувиарласан байна.

3.    Баян-Өлгий аймгийн тэжээлийн аюулгүй нөөцөөс хувиарлагдсан өвс, хивэгийг Даянгийн фондоос татаж авах ажилд Х.Бока, Ш.Ержан нарын жолооч нартай тохиролцож татан оролцуулан 3 рейсээр нийт 300л салярк 400л А-80 бензин зарцуулжээ.

4.    Сумын төвийн 9-р багийн усанд авагдсан айл өрхийг уснаас хамгаалах, алга болсон хүүхдийг эрэн хайх, иод тарих ажлуудад 160л салярк зарцуулан ажилласан байна.

5.    Малчдын нүүдэл хийх үеэр гарах эрсдэлийг багасгах зорилгоор 80л салярк зарцуулсан бол зам тэгшлэх, ховд голын гүүрийг үеэрээс хамгаалахад 3 машин чулуу буулгаж 25 л бензин төлөөлөгчид өгсөн байна.

6.    ОНХСангаар хийгдсэн ажил, арга хэмжээг сумын ИТХуралын хяналтын  зөвлөлийн хяналт шалгалт хийхэд160л бензин төлөөлөгч нарт зарцуулжээ.

7.    Сумын төвийн отвалын хогийг түрж тэгшлэх ажилд ковш трактор хөлсөлж 3 цаг ажиллаж нэг цагийн хөлсийг 120,000 төгрөгөөр тооцож 360,000 төг зарцуулж ажилласан байна.

2017 оны 10-р сарын байдлаар 755л салярк /755х1750=1321250/, 785 л А-80 бензин. /785х1600/=1256000/  трокторын хөлсөнд 360.000 төг тус тус зарцуулж ажилласан байна.

 

2.    9- дүгээр багт үеэрийн  далан барих ажил

Энэ ажилд нийт 10 сая төгрөг хуваарилагдсан, уг ажлын  зураг төсвийг аймгийн барилга захилагчын албаар гаргуулж хийж гүйцэтгэж байгаа юм байна. 9-дүгээр багийн иргэн  М.Ауганбайтай гэрээ хийж гүйцэтгэж  гүйцэтгэл 70% тай байна.  9-дүгээр багийн иргэн  Х.Шаривхан, Х.Жахсылых Х.Жанат нарын айлын хажуугаар Харгантын гол урсгадаг олон жилийн үеэрийн улмаас голын гольдрол энэхүү айлүүдийг усанд автуулах нөхцөл бүрдүүлсэнийг зохицуулах ажил байсан энэ төслийн хүрэнд өндөр нь 80 см-ээс 160 см урт нь 100м өргөн нь 4м 50см хэмжээтэй талбайг шороогоор дүргэж голын талыг чулуу дэвсэн өрж усны хамгаалалт хийх ажил байсан.  Иргэн Ауганбай өөрийн зил 130 самосбал машинаар 73 рейс шороо зөөх ажлыг хийсэн элс хайрганы отвалаас хайраг ачих ажлыг Ковош трактоор хөлслөн хийлгүүлсэн.  Жолооч Н.Дүрген мөн 20 рейс элс хайрга зөөх ажлыг хийсэн.  Даалангын хамгаалалт хийх төслийн үлдсэн ажиллыг Ковош трактор хөлслөн хийлгүүлж байгаа ба ажиллын явц 70%-тай байна.

 

3.    Хогийн менежментийг зохицуулах ажил

          Энэхүү ажилд 5 сая төгрөг хуваарилагдсан ба сумын төвийн 8,9- дүүгээр  багийн хогийн отвалыг нэг мөр цэгцлэж хэвийн ажиллагааг хангахад чиглэгдсэн байгаа.

           Энэхүү төсөлт ажил маш их үр дүнтэй болж байгаа. Төслийг хэрэгжүүлэх үүднээс иргэн М. Жарденбектэй гэрээ хийсэн. М.Жардембек нь хогийн отвалд иргэд машинаар хог асгах үед хяналт тавьж ажилладаг бөгөөд хогийн отвалын дээд хэсэг дүүрсэн үед ковш трактор хөлслөн отвалыг тэгшилж, хог асгах боломж бүрдүүлж ажиллаж байна.

          Одоогоор хогийн менежментэнд зарцуулах төсөвт 5 сая төгрөгөөс 2946000 төгрөгийг зарцуулсан байна. Төслийн үйл ажиллагаанд 8,9-дүгээр багийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллаж байна.

 

4.     Ахлах сургуулийн дотуур байрыг зөөлөн эдлээр хангах ажил

5 сая төгрөг хуваарилагдсан. “Алтан бесик”   ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Төслийн хүрэнд нийт 178 ширхэг цагаан хэрэглэл нийлүүлсэн сургуулийн дотуур байрны сурагчид шинэ цагаан хэрэглэлтэй болж сэтгэл хангалуун  байна.

 

5.    3,5-дугаар багийн Цагаан түнгэд байгаа усанд автсан 1,5 ким газарт далан  босгох ажил

      3,5-дугаар багийн Цагаан түнгэд байгаа 20-иод айлийн өвөлжөөг газрын гадргуугаас нэвшин гарсан ус болон Дамисбекийн айлийн хажуунаас гарсан их хэмжээний ундарга бүхий ус бэрхшээл учруулж өвөлжих боломжийг хүндрүүлж байсан.

       Энэхүү хүндрэлтэй байдалыг арилгах талаар дээрх айлууд  2-3 жилийн турш өргөдөл гаргасны улмаас 2016 оны ОНХС-аас 10 сая төгрөг хуваарилсан.

      Энэхүү ажлыг 3-дугаар багаас сонгогдсон ИТХ –ын төлөөлөгч А.Күлимаштай гэрээ хийж Ковш трактор хөлслөн, “Ой хоршоо”-ноос шатахууныг зээлээр авч хийж гүйцэтгэж байгаа юм байна.

      Төслийн хүрэнд өргөн нь 2м, гүн нь 30-70 см, урт нь 700 м шуудууг ухаж өндөр нь 1-1,5м дээд хэсэг нь 0,5 доод суурь нь 1,5-2м хэмжээтэй далан босгож малчин Бахытжаны айлын хажууд 350м далан босгох, түүнчлэн Балаубай, Алим, нарын өвөлжөөний хажууд 600м газарт шар усны хамгаалалт бүхий далан босгох ажил хийгдэнэ гэв.

          Ажлын явц 50% -тай байна.

 

6.    Цагдаагийн гадаа хашаа барих ажил

 

Төсөвт өртөг нь 4 сая төгрөг. Зорилго нь цагдаагийн Кавоныг хашаажуулж зөрчил гарсан машинуудыг журамлах чухал шардлагатай ажил байсан.

           Энэ төслийн хүрээнд урт нь 80м, өргөн нь 60м, өндөр нь 2,2м бүхий улаан тоосгон хаанатай хашаа барьсан. Нийт 10000 тоосго зарцуулсан. Энэхүү ажлыг олон нийтийн байцаагч М.Ардагер гардан гүйцэтгэсэн.

                                             

7.     Руханият ахлах сургуулийн дотуур байрыг засварлах ажил

                Төсөвт өртөг нь 3 сая төгрөг. Төсөлт ажлыг  Руханият ХХК-ний захирал Х.Жексенбай хийж гүйцэтгэсэн байна.

              Энэхүү төслөөр Руханият ахлах сургуулийн дотуур байрны урсгал засварыг хийж гүйцэтгэсэн байна.

 

       Ахсу-гийн рашааны голын гүүрийг засварлах ажлаас бусад ажлууд хийгдсэн байна. Мөн өмнөх оны дутуу санхүүжилт  1190000 төгрөг олгосон байна.  

 

Хяналт, шалгалтын ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, дэд бүтцийн хороо явуулсан болно