ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НУТГИЙН УДИРДЛАГЫН 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЦОГТЦЭЦИЙ СУМААС 6 ХҮН ОРОЛЦЛОО

2017-12-02

Өмнөговь аймгийн нийт иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн эрхэм Төлөөлөгчид, аймаг, сум, багийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
 Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Даланзадгад суманд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 
Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээ аймгийн Хөгжимт жүжгийн театрт баярын хурлаар эхэлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга аймгийн нутгийн удирдлагын шинэ тогтолцооны 25 жилийн түүхэн тойм илтгэлийг танилцуулж, Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, улс тунхагласны баярт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн төрийн шагналыг гардуулж мөн зарим Төлөөлөгчдийг Монголын нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж, Зочид Төлөөлөгчид 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг үзлээ. Мөн арга хэмжээний хүрээнд одоо ажиллаж байгаа аймаг, сумдын удирдлагууд ахмад дарга Төлөөлөгчидтэй уулзлаа. 
Ойн арга хэмжээнд зориулж өсвөрийн 16, насанд хүрэгчдийн 32 хүчит бөхийн барилдаан болж өсвөрийн бөхийн барилдаанд Б.Батбаяр үзүүрлэж, өсвөрийн улсын аварга Б.Ялгуунбаатар, насанд хүрэгчдийн барилдаанд аймгийн харцага М.Адьяахүү, аймгийн заан Ц.Анхбаяр нар үзүүрлэлээ. 
Мөн Хан-Уул ресторанд хүндэтгэлийн хүлээн авалт хийж 25 жилийн хугацаанд аймаг орон нутгаа удирдаж байсан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга,  Засаг даргын Тамгын газрын дарга нарт болон нийт зочид Төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж 25 жилийн ойн гарын бэлэг гардууллаа. 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газрын урилгыг хүндэтгэн хүлээж авч Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн эрхэм Төлөөлөгчид, аймаг, сум, багийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%