Аймгийн ИТХ-ын
Ажлын албанаас өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын
ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх сумдын хилийн цэсийг баталгажуулах тухай
асуудлаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын Засаг дарга, сумдын газрын даамлуудыг мэдээлэлээр хангах
уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат,
аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Барилга хот байгуулалтын яамны хилийн цэс хариуцсан мэргэжилтэн н.Энх-Эрдэнэ, аймгийн Газрын харилцаа, барилга хотын байгуулалтын мэргэжилтнүүд, сумдын газрын даамлууд оролцлоо.
