ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-11-30

Тэргүүлэгчдийн 17 дугаар хурал 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлуудтай танилцах мөн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны үндсэн чиглэл, Орон нутгийн 2017 төсвийн тодотгол, 2018 оны төсөв, 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны төлбөр үйл ажиллагааны хувь хэмжээг тогтоох, бичил уурхайн зориулалтаар газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудтай танилцаж ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Мөн ээлжит тавдугаар хуралдааны илтгэл илтгэгчийг баталж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод журманд нэмэлт өөрчлөлт орууллаа.

2017 оны жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны тооллогын комисс, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсгийг байгууллаа.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2017 оны нэгдүгээр сараас 10 дугаар сард хяналт шалгалт хийсэн ажлын тайлантай танилцаж, орон нутгийн өмчийн тухай болон иргэдийг төрийн шагналд тодорхойлох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%