2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид
хуралдлаа. Хуралдаан 17:00 цагт эхэлж, хуралд 7 тэргүүлэгч оролцож, ирц
63,6 хувьтай байв. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын тавдугаар
хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараалал тогтоож, аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2017 онд хийсэн ажлын тайлангийн талаар санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар:
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2017 онд хийсэн ажлын тайлан
2. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
3. аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд дэвшүүлсэн зорилтын тухай
4. Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт,
2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
5. 2018 оны орон нутгийн төсвийн төслийн тухай
6. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болов.