ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана

2017-11-29

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн yag.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Татварын  хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв зэрэг байгууллагууд хамтран “Ажил олгогчид”-ийн 4-р чуулганыг зохион байгууллаа.

Чуулганаар дүүргийн төр захиргааны байгууллага, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнд хүргэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгч, ажил олгогчдод хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн юм. Чуулганд холбогдох албаны хүмүүс, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд 600 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаатай цөөн хором ярилцлаа.
-Чуулганы ач холбогдол, үр дүн жилээс жилд өсч байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд ямар ахиц  дэвшил гарав? 

-Асуудлаа хамтдаа тодорхойлон шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой дүүргийн “Ажил олгогчид”-ийн чуулганыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд ажил олгогч, үйлдвэрчин, дүүргийн ЗДТГ буюу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талын хамтын ажиллагаа сайжирсан, ажил олгогчдын хууль тогтоомжуудын талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдсэн байна. Мөн анх 2014 онд анхдугаар чуулганд 200 ажил олгогч оролцож байсан бол энэ жил 700 гаруй ажил олгогчид оролцож байгаа нь цар хүрээ хэрхэн тэлснийг харуулж байна.

Ажил олгогчдын чуулган  зохион байгуулагддаг болсноор ажил олгогчдын хууль тогтоомжийн мэдлэг, мэдээлэл, нийгмийн хариуцлага сайжирч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах боломжгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан төлбөр төлөлт жил бүр өсч, 2015 онд 70 сая төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөснөөс 92 сая гаруй төгрөг, 2016 онд 22 сая, 2017 оны эхний 5 сарын байдлаар 90 сая төгрөгийг төвлөрүүлжээ

-Цаашдаа иргэдийг ажлын байраар хангах чиглэлд төр захиргааны байгууллагын зүгээс ямар санал санаачлага гаргаж ажиллахаар зорьж байна вэ?
-Сүхбаатар дүүрэг 136 мянга гаруй хүн амтай. Үүний 89 мянга гаруй нь хөдөлмөрийн насны иргэд байна. Чуулган зохион байгуулагдсанаар ажил хайгчаар бүртгүүлж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Одоогоор 16 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ нь хөдөлмөрийн салбарын үйл ажиллагаа иргэдэд илүү хүрч, ирж үйлчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгааг харуулж байна.

Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг байнгын болон түр ажлын байраар хангах, сургах, дадлагажуулах, мэргэжил эзэмшүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг зорьж байна. Энэ зорилт маань саяхан УИХ-аар батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжилттэй шууд холбогдох юм.

2013-2016 оны хооронд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 18 мянга гаруй ажлын байрны захиалга ирснээс дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан 11323 иргэнийг ажилд зуучилсан байна. Мөн 3 жилийн хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт 35 болон түүнээс дээш хөдөлмөрийн насны хувиараа хөдөлмөр эрхлэгч 190 иргэнд 253.8 сая төгрөг олгож 249 ажлын байр бий болгосон.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэх санал санаачлагыг дэмжиж ажилласан сүүлийн  3 жилийн хугацаанд 153 иргэний төслийг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй 178 иргэнийг ажлын байртай болгож 160 сая төгрөгөөр дэмжсэн байна. Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлд 232 иргэн хамруулж 870 гаруй сая төгрөг олгож 895 ажлын байр бий болгожээ.

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%