Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
хоёрдугаар хуралдаанаар Өмнөговь
аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа ба тус
хөтөлбөрт аймгийн “Малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, мал аж ахуйн
үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэж тусгасан төдийгүй төрөөс малчид, мал аж ахуйн үйлдвэрийн талаар
хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, малчид, мал аж ахуй
эрхлэгчдийн тэргүүн туршлагыг солилцох,тэдний нийгмийн хамгаалал, тулгамдсан
асуудлыг шийдвэрлэх, санал санаачилгыг орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд
тусган хэрэгжүүлэх зорилгоор "Малчдын зөвлөгөөн-2017"-г 2017 оны 11
дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.
Аймгийн 15 сумын төлөөллийг адил тэгш
хамруулна.
“МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2017” АРГА ХЭМЖЭЭНИЙ
ХӨТӨЛБӨР
11 сарын 29
Төлөөлөгчдийг түнш байгууллагууд хүлээн авч байрлуулна.
11-р сарын 30
08.20-09.00 Төлөөлөгчдийг бүртгэх /Хүнс, хөдөө аж ахуйн газар/
09.00-09.10 Зөвлөгөөний Сургалт мэдээллийн нээлт /Засаг даргын орлогч Х.Батболд/
09.10-09.30 Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын танилцуулга
09.30-09.50 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл
09.50-10.10 Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал /Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ё.Жамбалдагва/
10.10-10.25 Зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн төслийг танилцуулах /ХХААГ, Мал үржлийн албаны дарга Ц.Гантулга/
10.25-10.50 Нийгмийн даатгалын тухай шинээр хэрэгжиж байгаа хуулийн танилцуулга /Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Оргилболд/
10.50-11.05 Цайны завсарлага
11.05-11.35 Ноос, ноолуур угааж боловсруулах үйлдвэр малчдын хамтын ажиллагаа /Монгол Хятадын хамтарсан Баян кашмер ХХК монгол талыг хариуцсан захирал Я.Цэен-Ойдов/
11.35-12.00 Бэлчээрийн төлөв байдал, ногоон алт төслөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа /Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Б.Мэнджаргал/
12.00-12.10 Малчдын одоогийн ба ирээдүйн төлөв /"Монгол говь" нүүдэлч малчдын холбооны тэргүүн С.Мааманхүү/
12.10-12.40 Шинэ зууны малчид /Төв аймгийн Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин Д.Гомбо-Очир/
12.40-14.00 Үдийн хоол
14.00-14.25 Малчдын эрүүл мэндийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа /Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал/
14.25-14.45 Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны танилцуулга /Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер Д.Батжаргал/
14.45-15.20 Мөнгө босгох мянган санаа /Тerbumtan.com сайтын захирал Ц.Энхтайван/
15.20-15.35 Малчдын хүүхдийн боловсрол /Боловсрол, соёл урлагийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ/
15.35-16.10 Эерэг хандлага /Политехникийн коллежийн захирал А.Түвшинбаяр/
16.10-16.25 Цайны завсарлага
2.
16.25-16.40 Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр /Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ/
16.40-17.10 "Монгол өрх" үндэсний хөгжлийн эхлэл /Зүлгэн сор судалгааны төв, ШУТИС, БАТС-ийн Тана дизайн сэтгэлгээний лаборатори Л.Лхагвасүрэн/
17.10-17.30 "Монгол өрх" төслийн загвар аж ахуйн хувилбар /ХАА-н хөрөнгө оруулалтын шинжээчГ.Энхтүвшин/
17.30-18.00 "Монгол өрх" торлог ба хамтын хөгжил /ШУТИС, доктор, дэд профессор Г.Баттүвшин, ШУТИС, доктор, дэд профессор Ч.Баасандаш/
19.00-22.00 Хүндэтгэлийн хүлээн авалт /Хан-Уул ресторан/
12 сарын 01
08.30-09.00 Төлөөлөгчдийг бүртгэх /Хүнс, хөдөө аж ахуйн газар/
09.00-12.00 Салбар хэлэлцүүлэг /Тусгай хөтөлбөрөөр/
12.00-12.50 Үзэсгэлэн үзэх, дурсгалын зураг авахуулах /Улсын Их Хурлын гишүүд, Аймгийн удирдлагууд, малчид/
Торомны ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн /Ногоон алт төсөл/
Нарны эрчим хүчээр 220 вольт гаргах хураагуур /Д.Ган-Од/
12.50-14.00 Үдийн хоол
14.00-14.15 Зөвлөгөөний нээлт /Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар/
14.15-14.30 Мэндчилгээ Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд
14.30-14.45 Мэндчилгээ Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа
14.50-15.10 Аймгийн хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, баримтлах бодлого /ХОХБТХ дарга Ж.Сүх-Эрдэнэ/
15.10-15.40 Салбар хэлэлцүүлгийн танилцуулга
15.40- 16.00 Нэгдсэн хэлэлцүүлэг
16.00-16.15 Цайны завсарлага
16.15-17.20 Нэгдсэн хэлэлцүүлэг
17.20-17.40 Зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг батлах
17.40-18.00 Шагнал гардуулах, хаалтын ажиллагаа
12 сарын 02
Эрүүл мэндийн үзлэг /Тусгай хөтөлбөрөөр/
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ